Иргэний нийгэм, ТББ-ууд нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийллээ

Twitter Print
2021 оны 06-р сар 01-нд 16:55 цагт
Мэдээний зураг,

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөртэй танилцсаны үндсэн дээр  дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн иргэний нийгэм, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй МАН хамтран ажиллах  санамж бичиг  үзэглэж буй “Хөдөлгөөн”  ТББ, “Иргэдийн нэгдэл ард түмний штаб”, “Утааны эсрэг аав, ээжүүд” ТББ, Гадаад харилцааны яамны Ахмадын хороо, Элчин сайд нарын клуб, УБТЗ-ын Ахмадын хороо, Монголын дугуйн холбоо, Монголын барилгачдын нэгдсэн холбоо, “Тусгаар тогтнолын манаа” ТББ зэрэг 21 иргэний нийгмийн болон ТББ-ын төлөөлөлтэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 
 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “МАН байгуулагдсан цагаасаа хойш иргэний нийгмийн  байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллаж ирсэн. Хамтын ажиллагаа үр дүнтэй, ач холбогдол нь өндөр байсан. Энэ ч утгаараа иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах нь МАН-ын бодлого үйл ажиллагааны нэгэн чухал хэсэг болж ирсэн. Иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо Монголын ардчиллыг бэхжүүлэхэд, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд, хувь хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлэхэд  ихээхэн дэм тустай байдаг. МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал зургаан жилийн турш иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын оролцоог өндөрт  тавьж  ард иргэд, улс орноо чиглүүлэх үйлсэд  хамтран ажиллана” гэв.

 

Олон нийтийн дунд явуулсан удаа дараагийн судалгаа, МАН-ын 300 гаруй мянган гишүүд дэмжигчдийн санал хүсэлтэд үндэслэн  Монгол Улсын 30,31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн.

Улсынхаа Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилий хугацаатайгаар сонгох энэ удаагийн сонгуулийг ихээхэн ач холбогдолтой сонгууль гэж  үзэж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцлов.  Тэрээр,  улс орон ард иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, тусгаар тогтнол аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, сонгодог парламентын ардчилсан зарчмыг бий болгох хэрэгжүүлэх, шударга шүүхийн хараат бус байдлыг дэмжих, хүчирхэг эдийн засагтай  баялагтаа эзэн болсон Монгол Улсыг бий болгохын төлөө хичээн зүтгэхээр зорьж байна. Үүний үр дүнгээр  Монголын ард түмэн чинээлэг хангалуун, Монгол Улс эрчимтэй хөгжихийг тодотголоо.

 

Энэ удаагийн сонгуульд гурван хүн нэр дэвшиж байгаа ч өнөөдөр засгийн эрх барьж байгаа улс төрийн намын хувьд Ерөнхийлөгчийн институцитэй хамтран ажиллах нь илүү чухал байгаа нь энэ удаагийн сонгуулийн онцлог гэж үзэж буйгаа ч хэлсэн юм.

МАН-ын бодлого, үйл ажиллагааны нэгэн чухал чиглэл нь иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах, нам болон орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичиг боловсруулах, салбаруудын хууль тогтоомжийг  боловсронгуй болгоход иргэний нийгмийн байгууллагууд, ажил мэргэжлийн холбоод болон сонирхлын бүлгүүд хамтран ажиллаж, тэдний санал зөвлөмжийг авч ирсэн уламжлалтай. Тийм ч учраас олон жилийн турш ардчилал, хүний эрх, эрх чөлөөг нутагшуулах чиглэлд ихээхэн анхаарал хандуулж ирсэн иргэний нийгмийн байгууллагуудтай илүү нягт, илүү тодорхой хамтарч ажиллах болно гэдгийг үе үеийн удирдлагууд тодотгож, ажил хэрэг болгосоор байна.

Монгол Ардын Намын сонгуулийн штаб

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.