ДЭМБ Хятадын Синовак компанийн вакциныг бүртгэж авлаа

Twitter Print
2021 оны 06-р сар 02-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

ДЭМБ Хятадын Синовак компанийн коронавирусын эсрэг вакциныг яаралтай журмаар бүртгэж авчээ. Өмнө нь ДЭМБ Хятадын Синофарм компанийн коронавирусын эсрэг вакциныг бүртгэж авсан билээ. Синовак компанийн вакцин ДЭМБ-ын зөвшөөрлийг авснаар тус вакциныг улс орнуудад коронавирусын эсрэг вакциныг тэгш хүртээмжтэй нийлүүлэх зорилго бүхий КОВАКС хөтөлбөрт ашиглах боломжтой болж байгаа юм.

Синовак компанийн CoronaVac вакциныг дэлхийн хэд хэдэн оронд хэрэглэж байгаа ба тус вакциныг 18-аас дээш насныханд, 2 дахь тунг 2-4 долоо хоногийн дараа хийхийг зөвлөж байгаа юм. Яаралтай журмаар бүртгэж авсан гэдэг нь тухайн вакцины "аюулгүй байдал, үр дүн болон үйлдвэрлэл олон улсын стандартад нийцсэн" гэсэн үг болохыг ДЭМБ-аас онцолжээ.

Судалгаагаар Синовак компанийн коронавирусын эсрэг вакцин нь шинж тэмдэг бүхий коронавирусын халдвараас 50-иас дээш хувь хамгаалж, коронавирусын халдварын шинж тэмдэг хүндээр илрэх, халдварын улмаас эмнэлэгт хэвтэх явдлаас 100 хувь хамгаалж байгаа нь тогтоогджээ.

Синовак компанийн CoronaVac вакциныг БНХАУ-аас гадна Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг улс орнуудад хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Синовак компани гадаадад болон дотоодод нийт 600 сая гаруй тун вакцин нийлүүлээд байгаа ба эдгээрээс 430 сая гаруй тунг нь иргэдэд хийжээ.

Синовак компанийн коронавирусын эсрэг вакциныг энгийн хөргөгчинд Цельсийн +2-оос +8 хэмд хадгалж болох нь коронавирусын эсрэг бусад вакцинуудтай харьцуулахад хамгийн том давуу тал бөгөөд тус вакциныг хөгжиж буй орнуудад олноор нь нийлүүлэхэд тохиромжтой юм.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (202.21.124.18) 2021-06-02 14:48
      • 0
      • 0

      Ur dungui hyatad vakzin avch huurtahaa bolimoor baina!!!

      Хариулах