Хамгийн шилдэг богино өгүүллэг дөрвөн үгтэй

Twitter Print
2019 оны 09-р сар 13-нд 19:21 цагт
Мэдээний зураг,

Нэрт зохиолч Эрнест Хэмингуэй ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадах дөрөвхөн үгтэй өгүуллэг бичиж чадна хэмээн мөрийцжээ. Тэрээр мөрийгөө авсан бөгөөд өгүүллэг нь "Хүүхдийн бойтог зарна. Хэрэглээгүй" хэмээсэн дөрвөн үгтэй л байж.

Фредерик Браун хамгийн богинохон, аймшгийн өгүүлэг бичсэн. "Дэлхий дээр үлдсэн хамгийн сүүлийн хүн гэртээ сууж байтал хаалгыг нь тогшив"

О.Хенри уламжлапт аргаар буюу холбоос, өрнөл, зангилаатай бичсэн богино өгүүллэгийн тэмцээнд "Жолооч тамхиа асаачихаад хэр их бензин үлдсэнийг харахаар бензинийхээ сав руу тонгойлоо. Талийгаач дөнгөж 23 настай байжээ" гэж бичээд түрүүлсэн байна.

Англид болсон нэг удаагийн тэмцээнд "хатан, бурхан, секс, нууц" гэсэн сэдвүүдийг хөндөж бичихийг даалгажээ. Түрүүлсэн өгүүллэг нь "Өө бурхан минь, би хэнээс жирэмсэлснээ мэдэхгүй байна хэмээн хатан орилжээ"

Хамгийн богино намтар гэсэн төрөлд нэгэн франц эмэгтэй ялжээ. Настай эмэгтэй "Урьд нь миний нүүр толигор, банзал үрчгэр байж. Харин одоо эсрэгээрээ" хэмээн бичсэн байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.