Бусдад таалагдах гэж, бусадтай барьцаж амьдрахад энэ амьдрал дэндүү богино

Twitter Print
2020 оны 06-р сар 08-нд 10:41 цагт
Мэдээний зураг,

Хүн болгонд ѳѳрийн хэм хэмжээ бий. Идэж уух, эдэлж хэрэглэх, сэтгэж ухаарах гээд бүх л зүйлс хүн бүхэнд адилгүй хэмжээтэй хэрнээ, ѳѳрийн хязгаартай. Угаасаа хязгааргүй гээд шунаад байвч богинохон хүний нас түүнийг гүйцэлдүүлэхгүй. Ѳѳрийн боломж хэмжээгээ мэдрэхгүй хүн болгоныг ѳѳртэйгээ харьцуулан шунаад байх тусам маш ихээр ядардаг. Хэрвээ анзаарах ахул шунал тачаал, атаа хорсол, бусад шиг байж чадсангүй хэмээн ѳѳртѳѳ, ѳѳр шиг нь байсангүй хэмээн бусдад гомдоллон хорсох тусмаа хамгийн ихээр ядарч туйлддаг.

Уг нь хүний хэрэгцээ, шуналтай нь харьцуулахад дэндүү жижигхэн л дээ. Тухтай амьдрах байр, хүссэн газраа хүрэх унаа, шаардлага гарвал бусдаас зээлэлгүй ѳѳрѳѳ гаргаад хэрэглэх хэдэн тѳгрѳг, за тэгээд бараг болно доо. Гол нь бусдыг дуурайлгүй ѳѳрийн дуртай ажлаа хийж, ѳѳрийн бүтээсэндээ сэтгэл хангалуун баярлаж, байгаа боломж бүхэндээ сэтгэл хангалуун талархаж байхад болно доо болно. Бусад хүн юу гэх бол? ингээд хэлчихвэл доромжлох болов уу? ингээд хийчихвэл шоолох болов уу? гэсэн айдас таны амьдралыг там болгоно доо.

Бусдад таалагдах гэж, их мѳнгѳ олох гэж, бусадтай барьцаж амьдрахад энэ амьдрал дэндүү богино. Болоод байгаа юм шиг санагдаад байх хэрнээ нэг л мэдэхэд хѳгширсѳн байна. Юу болоод ѳнгѳрѳв дѳѳ? гэтэл бүх боломж ард ѳнгѳрсѳн байдаг. Сайхан ч аялж үзээгүй, аятайхан ч баярлаж сураагүй, ѳѳрийнхѳѳрѳѳ байж чадаагүй, үргэлж бусадтай барьцан уралдаж, дандаа бусдад таалагдах гэж жүжиглэн, шунал тачаалдаа хүлэгдэж амьдарсан амьдрал хичнээн гунигтай гээч! Зүгээр л алдаа оноотойгоо хѳгжилтэй амьдар, ѳѳрийн боломжоо мэдрэн түүндээ таацаж амьдар, шунал тачаалаа хянаж амьдар. Амьдрал богинохон шүү дээ.

ЭНЭ УИХ-Д НЭР ДЭВШИГЧДИЙН АВИР ААШ, СУРТАЛЧИЛГААГ ХАРАХААР ЭЛДВИЙН ДЭМИЙ ЮМ БОДОГДОХ ЮМ ДАА.

Г.Галбадрах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.