Бээжинд сүүлийн 10 жилд болоогүй шороон шуурга болов

Twitter Print
2021 оны 03-р сар 16-нд 12:47 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын нийслэл Бээжин хотыг өнгөрсөн даваа гарагт сүүлийн 10 жилд болоогүй хүчтэй шороон шуурга нөмөрчээ. Шороон шуурганы улмаас хэдэн зуун нислэг хойшлогдож, Бээжин хотын тэнгэр улбар шар өнгөтэй болон хувирчээ.

Хятадын цаг уурын албанаас мэдээлснээр шороон шуурга нь Монголоос иржээ. Хятадын Глобал Таймс сонинд бичсэнээр нийслэл Бээжингээс гадна Хятадын 12 мужид шороогоор шуурч, зарим газраа агаарын бохирдлын хэмжээ хэвийн хэмжээнээс 160 дахин нэмэгджээ. Урьд өмнө нь нийслэл Бээжинд шороогоор шуурах явдал элбэг тохиолддог байсан ч агаарын бохирдлыг бууруулах олон тооны төсөл, үүнд нүүрсээр ажиллах станцуудын үйл ажиллагааг зогсоох, замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдийн тоог бууруулах, мод тарих ажлуудыг хэрэгжүүлж эхэлснээр Бээжин хотын агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан билээ.

Гэсэн хэдий ч хүчтэй салхины нөлөөгөөр үүссэн шороон шуурганд нөлөөлж, хянах нь хүндрэлтэй юм. Байгаль орчин хамгаалах Грийнпийс байгууллагаас мэдээлж байгаагаар шороон шуурганаас гадна Бээжин хот болон хотын ойр орчмын бүс нутгуудад сүүлийн хэдэн долоо хоногт агаар ихээр бохирдож байгаа нь бүс нутагт үйлдвэрлэл эрчимжсэнтэй холбоотой аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.