Монгол Улсын санаачлага НҮБ-ын дэмжлэгтэйгээр биеллээ олж байна

Twitter Print
2014 оны 06-р сар 04-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ачариаг хүлээн авч уулзлаа.

Далайд гарцгүй хөгжиж буй орны асуудлаарх Монгол Улсын санаачлага НҮБ-ын дэмжлэгтэйгээр биеллээ олж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг илэрхийллээ. Монгол Улс НҮБ-ын Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын идэвхтэй гишүүний хувьд ийм орнуудын хөгжлийн боломжийг өргөжүүлэх, бэрхшээлийг давахад чиглэсэн олон санаачлага дэвшүүлж, 2007 болон 2011 онд олон улсын зөвлөлдөх уулзалтыг өөрийн оронд зохион байгуулж байсан бол энэ онд Монгол Улсын санаачлагаар “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв” байгуулагдаж байгаа юм. НҮБ-ын 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтод далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлыг тусгахад дээрх төв үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

Далайд гарцгүй орнууд бусад оронтой харьцуулахад гадаад худалдаанд оролцохдоо 30-50 хувь илүү тээврийн зардал гаргадаг. Иймд худалдааг хөнгөвчлөх, дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтэц зэрэг асуудлыг олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хэлэлцэх, сорилт бэрхшээлийг боломж болгох оновчтой гарц эрэлхийлэх нь далайд гарцгүй орнуудын нэгдмэл зорилго байдаг. Манай улсын хувьд дамжин өнгөрөх тээвэрт ДНБ-ийнхээ 6,2 хувийг зарцуулдаг гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.