Үндэсний лигийн Дэд хэсгийн “ ШИЛДЭГ ДӨРӨВ”-ийн тулаан эхэллээ

Twitter Print
2020 оны 01-р сар 23-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

Баянгол дүүргийн баг цувралын эхний ялалтыг авлаа Үндэсний лигийн дэд хэсэгт өрсөлдсөн 12 багаас шилдэг дөрвөн баг тунаж үлдээд байсан билээ.

Тэгвэл өчигдөр орой МҮЭСТ ордонд Үндэсний лигийн шилдэг дөрвөн багийн тоглолтууд боллоо. Эхний тоглолт Баянгол Дүүрэг ИТХ болон Эрдэнэт Залгамж багуудын хооронд болсон юм. Тус тоглолтын эхнээс Баянголын баг илүү явсаар109-86 харьцаатай хожлоо. Тус тоглолтод Баянгол дүүргийн багаас Баярсайханы Тамир 30 оноо, 11 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч трипл дабл үзүүлэлтийг хийж гайхалтай тоглолтыг гаргажээ. Харин эсрэг багаас Ж.Оргилболд 20 оноогоор баг тэргүүллээ.

Налайх Бизон цувралыг тэргүүлж эхэллээ

Үндэсний лигийн дэд хэсгийн шилдэг дөрвийн хоёр дахь тоглолт улирлыг хожлоор тэргүүлсэн А.Энхбаатар болон Н.Ариунбилэг эзэнтэй Хэнтий ЭБЭГ, Г.Бямбабат эзэнтэй Налайх Бизон багуудын хооронд боллоо. Тоглолт эхнээсээ л өгөө аваатай маш сонирхолтой болж, хоёр баг дөрвөн үеийн турш тэнцүүхэн өрсөлдөөн гаргасан.

Ингээд эцсийн мөчид оноо 100-100 харьцаатай тэнцүү байхад Налайх Бизон багаас Шинэбилэгийн Мөнх-Эрдэнэ довтолгоогоо амжилттай болгож тэд оноогоор тэргүүлж эхэлсэн. Улмаар таван секундэд Хэнтий аймгийн баг довтолгоо хийсэн бөгөөд Н.Шижирбат довтолгоогоо алдснаар 100-102 харьцаатай Налайх Бизон баг хожлоо. Тус тоглолтыг оноогооор 22 оноотой Ш.Мөнх-Эрдэнэ, 20 оноотой Б.Очир-Эрдэнэ нар тэргүүлсэн. Харин тоглолтын шилдгээр 18 оноо, 23 самбар, 6 хаалтыг хийсэн Ө.Мөнхбаяр тодорлоо. Харин Хэнтий аймгийн багаас улирлын “Үнэ цэнэтэй тоглогч Н.Шижирбат 18 онооогоор баг тэргүүлжээ.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.