ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

Twitter Print
2014 оны 06-р сар 04-нд 08:31 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Платонович Патрушевыг хүлээн авч уулзлаа.

Хойд хөршийн санаачлагаар жил бүр зохион байгуулдаг олон улсын Аюулгүй байдлын зөвлөгөөнд Монгол Улс идэвхтэй оролцдогт ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга талархал илэрхийллээ.

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзахдаа хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа, эдийн засгийн асуудлаар санал солилцсоны дотор хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, Орос-Хятадын хооронд тавих байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих тухай асуудлуудыг хөндсөн. Эдгээр асуудлыг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён Н.П.Патрушеваас хүслээ.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар манай оронд айлчилж буй ноён Н.П.Патрушев айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй албан ёсны хэлэлцээр хийх ажээ. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.