Банкуудын ажиллах цагийн хуваарь

Twitter Print
2020 оны 02-р сар 25-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Монголын уламжлалт Цагаан сарын баяр, амралтын өдрүүдэд тодорхой цагийн хуваариар зарим банк  ажиллах юм байна. Банкуудын  амрах болох ажиллах хуваарийг танилцуулъя. 

Хаан, Хас, Капитрон, Улаанбаатар хотын банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдөр бүх салбар нэгжүүд амарна.

Төрийн банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарч 29-нөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

Харин ЧД-ийн “Нарлаг дэнж” тооцооны төв нь хоёрдугаар сарын 22-23-нд 11:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл амарна.

-БЗД-ийн “Нарантуул” тооцооны төв нь хоёрдугаар сарын 24-28-ны өдөр амарна.

Голомт банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.

Хан-Уул И март салбар болон "Нарантуул" худалдааны төвийн салбар цагийн хуваарийн дагуу ажиллана.

Ариг банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Нисэхийн салбараас бусад бүх салбар нэгжүүд амарна.

Нисэхийн салбар 24 цаг ажиллана.

Худалдаа хөгжлийн банк

Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар амарна.

Битүүнд ням гарагт ажилладаг салбарууд 16:00 цаг хүртэл ажиллана.

Сануулахад, коронавирусээс урьдчилан сэргийлэх үүднээс банкууд гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цаг хүртэл ажиллах шинэ цагийн хуваарийн дагуу ажиллана.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.