КЕТО дэглэм гэж юу вэ

Twitter Print
2020 оны 08-р сар 09-нд 16:57 цагт
Мэдээний зураг,

* 100% нүүрс уснаас татгалзаж энергийн эх үүсвэрээ уураг болон тосноос авахыг кето дэглэм гэнэ. Зарим хүмүүс кето хоол гэхээр хөц будаа, гурвалжин будаатай хоол идэж болно гэж ойлгоод байх шиг байна. Бүх төрлийн будаа, гурил, сахар, жимс зэрэг нь бүгд нүүрс ус агуулсан хүнс юм.

* Хүнс нь 3 макро шим тэжээлээс бүрддэг ба эдгээр нь уураг, нүүрс ус, тос 3 юм. Кето дэглэм нь нүүрс усыг 0 байлгана гэсэн үг.

* Миний бодлоор спортоор эрчимтэй хичээллэдэггүй хөдөлгөөн багатай хүмүүс зөв эрүүл тосноос (ханаагүй тос: самар, загас гэх мэт) болон уурагнаас энергиэ аван кето дэглэм барих нь эрүүл дэглэм байж чадах ба турахад дэм болж чадна. Харин спортоор эрчимтэй хичээллэдэг хүмүүсд кето дэглэм буюу нүүрс ус 0 байна гэдэг нь тохиромжгүй.

АНХААРАХ:

* Өдөртөө шатааж буй калорын хэмжээ идэж буй калорын хэмжээнээс давж байж та турж чадна. Өөрөөр хэлбэл кето хоол идэж байгаа ч калорыг нь ихдүүлээд байвал таргална л гэсэн үг.

* Кето дэглэмийн эхний 10 хоног толгой өвдөх, бие сульдах тохиолдол гардаг. Энэ нь цус нь дахь сахарын хэмжээ хэт буурсантай холбоотой. Гэхдээ санаа зоволтгүй удахгүй өөх хайлж эхэлснээр сахар нөхөгдөх процесс эргэн явагдаж толгой өвдөж сульдахаа болино.

Доктор Билгүүн 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.