Цөмийн энергийн газар "Шилдэг агентлаг"-аар шалгарлаа

Twitter Print
2014 оны 06-р сар 03-нд 16:49 цагт
Мэдээний зураг,

Монголын төрийн шинэ өнгө төрхийг бүрдүүлж, амжилтаараа ялгарч буй  агентлагуудыг тодруулах аян өнгөрсөн саруудад өрнөж өнөөдөр дүнгээ гаргалаа. "Eagle News" телевиз, "News агентлаг", Үндэсний өдөр тутмын "Өглөөний сонин"-оос хамтран зохион байгуулсан "Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах медиа аян"-д 27 агентлаг оролцсоноос Цөмийн энергийн газар гуравдугаар байрт шалгарав. Энэхүү аяны хүрээнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч, тохируулагч агентлагуудын үйл ажиллагаа, үйлчилгээ, ил тод, нээлттэй байдлыг иргэд, үйлчлүүлэгчдээр үнэлүүлж, үйл ажиллагаа, бодлого чиглэлийг таниулсан үр дүнтэй ажил боллоо гэж зохион байгуулагчид үзэж байна. Нөгөө талаар иргэдээс байнга нээлттэйгээр мэдээлэл, санал хүсэлт хүлээн авчээ. 

Аяны хугацаанд www.news.mn, www.eagle.mn, www.morningnews.mn цахим сайтуудаар "Шилдэг агентлаг тодруулах" санал асуулгыг нээлттэй явуулсан бөгөөд дунджаар 40 мянга орчим хүн энэхүү санал асуулгад бодлоо илэрхийлжээ.

Иргэдийн саналаар тодорсон шилдэг есөн агентлаг:

1. Газрын тосны газар

2. Иргэний нисэхийн ерөнхий газар

3. Цөмийн энергийн газар

4. Татварын ерөнхий газар

5. Стандартчилал, хэмжилзүйн газар

6. Цаг уур, орчны шинжилгээний газар

7. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

8. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар

9. Хөрөнгө оруулалтын газар

Цөмийн энергийн газрын хувьд цөмийн технологийн дэвшлийг эх орондоо  дэлгэрүүлж, олон салбарт үр бүтээлтэй ашигласны үр дүнд ОУАЭА-аас өндрөөр үнэлүүлж байсан. Харин энэ удаа Монголын шилдэг агентлагуудын нэгээр шалгарч байгаа нь цөмийн технологийн хэрэглээг олон нийт илүү сайн ойлгож, өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж байгаагийн илрэл юм.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.29.153) 2014-06-04 08:08
      • 0
      • 0

      Ene mahan tolgoit yu meddeg, yu chaddag yum? hamgiin adagt oroh ni zuv baina shu dee. Magnai darga Ta nariig mungu tulj shalgarsan gedgiig medchihsen baina lee. Mungu ''tulj'' 1-t orson ni ingej piardaagui baihad ene muu nusan chavh guravt munguur orsonoo ingej zarlan tunhaglah ch gej dee.

      Хариулах