Медаль чамайг үнэлэхгүй, шүүхгүй, чамайг тодорхойлохгүй

Twitter Print
2020 оны 06-р сар 30-нд 10:56 цагт
Мэдээний зураг,

Энгэр дүүрэн ХОГ. Энэнээсч олон бий зурганд ороогүй болохоос. Ганцхан л юм хэлье дүү нартаа бас ААВ ЭЭЖ нартаа.

Энэ төмөр хог, медаль ,олимпиад уралдаанаар өөрийгөө хэзээ ч битгий тодорхойлоорой! Медаль чамайг үнэлэхгүй, чамайг шүүхгүй! чамайг тодорхойлохгүй! Чи энэний төлөө уралдах хэрэггүй, гавьяа шагналд улайрах хэрэггүй. Чи энийг аваагүй гээд сэтгэлээр унаж, өөртөө итгэх итгэлээ алдаж болохгүй. Чиний хэр ухаантайг, хэн болохыг, хэн байхыг чинь тодорхойлдоггүй эд.

Математик олимпиад дандаа IQ шалгасан cognitive test байдаг. Гэтэл одоо дэлхий даяараа ухаантай хүн гэж EQ буюу emotional intelligence өндөртэй хүнийг хэлдэг болсон. 100 жилийн өмнөөс дэлхийн бүх том сургуулиуд IQ болон шилдэг удирдагчид manager-үүдийн амжилтын хоорондох хамаарлыг судлахад 0% байсан. Харин EQ хамаарал 56,4% буюу амжилттай яваа лидерүүд ихэнх нь EQ өндөртэй хүмүүс байдаг гэсэн судалгааг хийчихсэн. Одоо энэ салбар улам хөгжөөд улам гүнзгийрээд Self-awareness хамгийн чухал болохыг олж тогтоон үүнд 5 чухал зүйл багтдаг хэмээсэн. Үүнд:

1. EQ-emotional intelligence( identifies emotional awareness and control)

2. INTERPERSONAL STYLE (identifies underlying communication and personality attributes)

3. VALUES (identifies personal standards and moral judgments)

4. ATTITUDES TOWARDS CHANGE( identifies adaptability and responsibility)

5. Cognitive ( identifies information acquisition and evaluation)

Орно. Тиймээс 100 жилийн хойно хоцорч яваа зөвхөн математикаар нүдэж уралдаанд улайруулдаг тогтолцоотой систем болон 10 жилийн хувийн СУРГУУЛиудад маш том асуудал байна! Битгий хүүхдээ хар багаас нь, өөрийгөө ч таньж мэдэж, ойлгож амжаагүй байхад нь ӨРСӨЛДӨӨНИЙ донтой болгож шагналын араас гүйдэг ЭГО өндөртөн болгооч дээ!

Г.Гандолгор 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.