Нимбэгтэй ус эрүүл мэндэд тустай

Twitter Print
2021 оны 03-р сар 10-нд 10:34 цагт
Мэдээний зураг,

Хүний биед ус хамгийн чухал зүйл. Эмч нар хэлэхдээ өдөрт дор хаяж 8 аяга ус уух хэрэгтэй гэдэг. Нимбэгний цэвэр шүүс уухад таны шүд гэмтэх учир устай заавал холин шингэлж уух нь зөв. Өглөөний цайгаа уухын өмнө нэг аяга нимбэгтэй ус уухад биед их тустай байдаг.

1. Хоол шингэхэд тусладаг

Нимбэгний шүүс таны шингэхгүй байгаа хоолыг шингээж мөн биед агуулагдах хортой бодисыг хөөдөг. Заримдаа бидэнд гэдэсний хямрал, цөс хөөрөх, гэдэс дүүрэх асуудал гарах нь бий. Энэ үед нимбэгтэй ус уухад зүгээр болно. 

2. Таны дархлааны системийг сайжруулдаг

Бид одоо нимбэгтэй усыг хэрэглэж эхлэх ёстой бас нэг шалтгаан нь бидний дархлааны системд  эерэг нөлөөлөл юм. Ханиад томуугийн үед хэрэглэдэг нь ийм учиртай юм. 

3. Арьсыг цэвэрхэн болгодог

Нүүний арьсаа гэрэлтсэн толигор болгохыг хүсэж байвал энэ унд танд тохирно. Нимбэг витамин С болон антиоксидант бүтээгдэхүүн учир арьсны үрчлээг багасгаж өө сэвийг арилгана. 

4. Эрч хүчийг нэмэгдүүлнэ

Энержи дринк уухын оронд нимбэгтэй ус уухад л хангалттай. Мөн та стресст орсон сэтгэл санаагаар унасан үед хэрэглэвэл таны сэтгэл санааг дээшлүүлж урамтай болгодог. 

5. Биеийн эрхтнүүдийг цэвэрлэдэг

Хийсэн судалгаарааг энэ шүүс нь биеэс хорыг гадагшлуулахад үр дүнтэй байна хэмээжээ. 

6. Өвчнийг эдгээх шидтэй

Нимбэгт аскорбины хүчил их байдагтай холбогдуулан таны шархыг байгалийн аргаар эдгээж өгнө. Үүнээс гадна аскорбины хүчил нь биеийн яс, мөгөөрс болон холбогч эдэд маш сайн. Нимбэгний ус тогтмол хэрэглэвэл нь эрүүл, бат бөх болгоно.

7. Амны эвгүй үнэрийг дардаг

Нимбэгний хүчиллэг чанар нь аманд байрлаж буй элдэв янзын бактериудыг цэвэрлэдэг. Өдөр бүр хэрэглэвэл их зүгээр. Танд гэж хэлэхэд нимбэгний шүүс уусны дараа шүдээ угааж хэрхэвч болохгүй шүү. Шүдэнд гэмтэл өгч болно.

www.mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.