Гавьяат хуульч Ц.Зориг тэтгэвэртээ гарчээ

Twitter Print
2019 оны 11-р сар 23-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

Улсын Дээд шүүхийн шүүгч, гавьяат хуульч Ц.Зоригийг ажлаас нь чөлөөлжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын эх сурвалж, “Тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул хүсэлтээр нь шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлөх зарлиг арваннэгдүгээр сарын 14-нд гаргасан” гэв.

Цэвэгмидийн Зориг нь 1982 оноос хойш шүүх, арбитрын байгууллагад 37 жилийн турш тасралтгүй ажилласан бөгөөд 2010 оноос Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албыг хашиж байгаад хэдэн сарын өмнөөс шүүгчээр ажилласан юм. 

Тэрээр 1982-1990 онд Сэлэнгэ аймаг, Улсын Дээд шүүх, Хууль зүй, арбитрын яаманд арбитрч, 1990-1992 онд Октябрийн районы ардын шүүхэд шүүгч, 1992-1993 онд Улаанбаатар хотын шүүхийн гишүүн, 1993-2006 онд Нийслэлийн шүүхийн шүүгч, 2006-2010 онд Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч, 2010 онд Улсын Дээд шүүхийн шүүгч, 2010-2013 онд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Түүнийг Ерөнхий шүүгчээс чөлөөлсний дараагаар оронд нь Х.Батсүрэнг томилсон байдаг.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.