2014 оны 06-р сар 03-нд 13:39 цагт

Рэп хэв маягаар хичээлээ заадаг багш

Чили Улсын нэгэн сургуульд хичээлүүд тун өвөрмөц маягаар явагддаг гэнэ. 26 настай багш Ханс Эррера сурагчдынхаа сонирхлыг яаж татах вэ гэдгийг бодоод нэгэн өвөрмөц аргыг сэджээ. 

Өдгөө тэр багш сургалтын материалыг рэп хэв маягаар уншин заадаг болов. Сурагчид ч хичээлийн хөтөлбөрийг ойлгуулах ийм өвөрмөц аргыг нь өндрөөр үнэлсэн аж. 

Түүний сурагчид одоо залуу багшийнхаа зааж буй хичээлийг тун ч анхааралтай сонсдог болсон гэнэ шүү. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.