Осголт болон хөлдөлт юугаараа ялгаатай вэ?

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

Мэдээж аль аль нь бие дулаанаа алдахад үүснэ. 

Хүн зун ч осгож амь насаа алдаж болно. Хүйтэн бороо, салхи шуурганд дулаан хамгаалах хувцасгүй бол өмнө дурьдсанаар биеийн стандарт хэм 37˚С-ээс доош 2 градусаар буюу 35˚C-ээс доош буурахад л осгож эхэлнэ.

Шинж тэмдэг

Хөнгөн осголт

  • Чичрэх ( дулаацахийн тулд булчин өөрийгөө чичиргэн цусны эргэлтээ сайжруулан, дулаан ялгаруулахыг оролдох)

  • Хэл яриа ээдрэх, сэтгэхүй удаашрах, бага зэрэг тэнцвэр алдах (согтуу хүн шиг болох)

Дунд зэрэг осголт

  • Хүчтэй дагжин чичрэх

  • Илт орон зайн баримжаагүй болж, хөл дээрээ тогтохгүй унах

  • Ухаан самруурах, дэмийрэх, асуултанд хариу өгч чадваргүй болох

Гүн осголт

  • Чичрэхээ болино

  • Ухаан алдах, бүрэн хариу үйлдэл байхгүй

  • Судасны цохилт мэдрэгдэхгүй

Дээрх шинж тэмдгийн үед авах арга хэмжээний талаар өмнөх Ууланд хөлдөж, осгоход ямар арга хэмжээ авах вэ? нийтлэлээс уншаарай. Гүн осголтын үед яаралтай эмнэлэгийн тусламж хэрэгтэй бөгөөд амь насаа алдах аюултай.

Хөлдөлт

Хүн биеийн ил болон далд хэсэг богино хугацаанд хөлдөж болно. Өөрөөр хэлбэл осголтын шинж тэмдэг илрэхээс өмнө ч хөлдөлт аль хэдийн эхэлж болох бөгөөд арьсны өнгө хувирах, өвдөж зовиурлах шинж тэмдэгийг анзааралгүй өнгөрөөж болохгүй.

Зурагт үзүүлсэн 4 дэх хэсэгт буюу гүн хөлдөлт (3 дугаар зэргийн хөлдөлт ) болоход В хэсэг дэхь хүний зөөлөн эд эргэж буцалтгүй үхждэг тул тайрч хаяхаас аргагүй болдог байна.

Харин 3 дахь хэсгийн дунд зэргийн хөлдөлтийн (2-р зэргийн хөлдөлт) үед гадна арьс үхжсэн ч аажим эргэж төлжиж болох тул харьцангуй эрсдэл багатай. Гэхдээ эрүүл мэнд, гоо сайханаараа хохирох аюул бий.

Тиймээс хөлдөлт ямар аюултай, эрсдэлтэй болохыг сайтар ухамсарлаж дулаан, зориулалтын хувцас хэрэгсэлээ гүйцэд сайтар базаан хүйтэн сэрүүн улиралд ууланд аялж, авирах нь зүйтэй.

Мөн осголт хөлдөлтийг сайтар таньж, арга хэмжээ авах анхны тусламжийн мэдлэг уулчдад зайлшгүй хэрэгтэй.

Эх сурвалж: Uulchin.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.