
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений засгийн газар энэ намар коронавирусын халдварын шинэ давалгаа үүсэхээс сэргийлж коронавирусын эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдах зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.
Америкийн Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв АНУ даяар коронавирусын халдварын тохиолдол нэмэгдэж, уг халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо өссөн ч ноцтой хэмжээнд хүрээгүй болохыг онцолжээ.
Өнгөрсөн пүрэв гарагт Модерна компани коронавирусын эсрэг вакцин нь шинэ дэд хувилбарууд болох "Эрис", "Форнакс" дэд хувилбаруудын эсрэг өндөр үр дүнтэй үйлчилж байгаа хэмээн мэдэгджээ.
Модерна, Новамакс, Пфайзер, BioNTech зэрэг вакцин үйлдвэрлэгчид коронавирусын дэд хувилбар XBB 1.5-ын эсрэг вакцин үйлдвэрлэж эхлээд байгаа ба АНУ, Европын холбооны холбогдох агентлагуудаас зөвшөөрөл авахаар хүсэлт тавьж, намрын дархлаажуулалтын аяны үед хэрэглэхэд болон болгохоор төлөвлөжээ.
Вашингтоны зүгээс америкчуудыг томуугийн болон амьсгалын доод замын үрэвслийг үүсгэгч вирусын эсрэг вакцинуудаас гадна коронавирусын эсрэг нэмэлт тунд хамрагдахыг зөвлөж байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn