Хуримын даашинзаараа нялх хүүхдээ чиржээ

Twitter Print
2014 оны 10-р сар 30-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

Хүний амьдралын алтан агшин болох хуримдаа хүүхдүүдээ оролцуулах төрөл бүрийн сэтгэл хөдөлгөм аргууд хорвоо дэлхий дээр дүүрэн бий. Харин Америкийн Теннисси мужийн нэгэн эмэгтэй 12 сартай Обри охиноо хуримын даашинзныхаа арын урт хормой дээр тавиад, дүүрэн зочид эгнэн суусан сүмийн гол дундуур чирж явсаар адислагч ариун эцгийн өмнө ирсэн нь олон нийтийн дунд ихээхэн шуугиан, маргаан үүсгээд байна.

Тэдний ихэнх нь сүйт бүсгүй Шона Картер Брүүксийг эх байх эрхгүй, хүүхдийн эрхэнд халдсан, хүүхдийг амь нас, эрүүл мэндийн аюултай байдалд оруулсан, доромжилсон, тиймээс хүүхдийг улсын асрамжинд өгч эцэг эх байх эрхийг хасах хэрэгтэй гэж үзэж байгаа бол зарим нь энэ бол тэдний бодож олсон, бусдаас өөр байх гэсэн арга тул бидний хэнд ч хамаагүй, юу хийж, хуримаа яаж зохион байгуулах нь тэдний эрх гэж санаа бодлоо илэрхийлсэн байна. 

Харин охины ээж нийтийн сүлжээгээр дамжуулан "Бид өөрсдийн хүссэнээр байж, хүссэнээр амьдрах эрхтэй. Охин маань хуримын палаажны хормой дээр тайван амгалан, сэрүүн байсан. Тэгээд ч би эрүүл мэнд, амь насанд нь аюулгүй хамгаалалт хийж, сайтар бөхөлсөн байсан" гэж өөрийгөө болон нөхөр болох Жонаттан Брүүксийг хамгаалжээ. "Би энэ зүйлийг бодож олсон бөгөөд ээжүүд бол "хүн галт тэрэг" юм. Хаана ч, ямар ч тохиолдолд ээжүүд хүүхдүүдээ чирч явах үүрэгтэй гэдгийг л хүмүүст харуулахыг хүссэн, өөр зорилго байгаагүй" гэжээ. 

Хуримыг зохион байгуулсан Кэей Жордан хэлэхдээ "энэ бол ээжийн хайр ямар агуу вэ гэдгийг харуулсан, өвөрмөц, гайхамшигтай бодож олсон арга байсан. Ээж хүнийхээ үүргийг хэзээ ч, хаана ч мартахгүй, хуримынхаа өдөр хүртэл хүүхдээ "чирээд" явах нь эх хүний үүрэг гэдгийг харуулсан гайхамшигтай үйл явдал" гэжээ. Тэрбайтугай хуримд оролцсон Памела Стоун гэх эмэгтэй "хүүхдээ хуримынхаа даашинзны хормой дээр чирж орж ирсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөсөн үйл явдал болсон. Би бүр нулимс унагасан шүү" гэсэн байна. 

 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (49.0.131.56) 2014-06-03 16:36
      • 0
      • 2

      hehe chaavaas uhaan muutai humuus baih yumdaa. chirch yavsanaas tevreed yavsan bol jinhen ehiin haluun hair halamj medregdeh baisan baijdee. odoo yaay gehev. uug n muu zuil bodoogui baital hiisen zuil n muu bolj huvirlaa chaavaas gej.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.107) 2014-06-03 15:51
      • 0
      • 2

      Өөрсдөө хуримаа утга учиртай болгох гээд жаахан буруу үйлдэл хийчихсэн юм биш үү.

      Хариулах