Муурын хамгийн аюултай ТОП 5 үүлдэр

Twitter Print
2020 оны 07-р сар 05-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

Олон хүн гэрийн тэжээвэр амьтан авч өсгөхдөө үр дагаврын талаар боддоггүй байна. Хүмүүсийн нэгэн адил муур бүр өөрийн гэсэн онцлог шинж чанартай байдаг бөгөөд үүлдрийн хувьд нийтлэг шинж чанар нь ижил байдаггүй ...

Манул

Манул үүлдрийн муур нь хөөрхөн дур булаам биш юм. Манулууд нь маш аюултай бөгөөд бусад муурнаас 3 дахин том юм.

Саванна

Саванна - муурнууд нэлээд үнэтэй байдаг. Эдгээр муурнууд нь маш том тул нохой мэт алхаж чаддаг. Энэ үүлдрийн муурууд насанд хүрсэн хойноо эелдэг ухаалаг байдаг ч, залуу муурнууд танихгүй хүмүүс рүү дайрч, халдах нь үүлдрийнхээ зэрлэг шинж чанарыг илтгэж байдаг.

Чаузи

Энэ үүлдрийг муурны дээд өвөг зэрлэг шилүүстэй эрлийзжүүлэн үржүүлсний үр дүнд гаргаж авсан. Ийм муурнууд асар их орон зай, эрх чөлөөг шаарддаг. Хэрэв та жижиг хотын орон сууцанд амьдардаг бол Чаузиг гэрийн тэжээвэр амьтан гэж үзэхгүй байх нь дээр. Гэхдээ чаузийг зулзаганаас нь маш зөв өсгөсөн бол дуулгавартай өсгөх боломж бий.

Зэгс муур

Энэ муур 15 кг жинтэй, гэрийн тэжээвэр амьтан болох боломжгүй юм. Зарим хүмүүст энэ муурны өнгө маш их таалагддаг тэжээхийг ихэд хүсдэг ч гол бэрхшээл нь тэднийг цохих тээршаахад үнэхээр дургүй байдаг. Мөн зэрлэг ан амьтан мэт өөрсдийгөө мэдэрдэг тул зугатан хаяж явах болно.

Мэйн Кун

Мэйн Кун муурнууд нь маш царайлаг, эрхэмсэг, зөөлөн бөгөөд сайхан сэтгэлтэй. Чих нь ердийн бус хэлбэртэй, 15 кг жинтэй. Зарим хүмүүс эдгээр аварга муурыг бага насны хүүхдүүддээ ойр дотно байлгах гэж авахыг хүсдэг байна. Мэйн Кун бол илүү зальтай, урьдчилан таамаглах боломжгүй үүлдэр юм. Түүнийг хэт ихээр гомдоовол хорсон гомдож, хэсэг хугацааны дараа, магадгүй тэр даруй өшөө авах боломжтой. Амьтны хэмжээнээс хамааран үүний үр дагаврыг таах боломжгүй.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.