Н.Хүрэлсүх нарын 10 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болов

Twitter Print
2014 оны 06-р сар 03-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсад нэг тэрбум 930 сая төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг учруулсан хэмээн “Цэвэр агаар сан”-ийн экс захирал Н.Хүрэлсүх нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.  

Улмаар тус шүүхээс Н.Хүрэлсүхийг чанга дэглэмтэй хорих ангид найман жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөн жирийн дэглэмжтэй ангид хорихоор боллоо. Ингэхдээ түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь харгалзаж үзжээ. Мөн нягтлан М.Хуланг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт, тамга тэмдэг үйлдэж ашигласан нь нотлох баримтаар тогтоогдсон гэж үзээд 50 сая төгрөгний хөрөнгө хурааж, долоон жил хорих ялыг анхан шатны шүүхээс ноогдуулсан байна. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурлын үеэр прокурор нь долоон сартай хөл хүндтэйг нь харгалзан биеэр эдлэх ялыг нь хойшлуулах санал гаргасны дагуу шүүх бүрэлдэхүүн хорих ялыг хойшлуулж, улмаар улсад төлөх 4.1 тэрбум төгрөгийн 2.5 тэрбумыг нь гаргуулахаар болжээ.



Харин БОНХЯ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Цэцгээд ял шийтгэхдээ анхан шатны шүүх алдаа гаргасан байсныг давж заалдах шатны шүүх зассанаар түүний биечлэн эдлэх ял долоон жил боллоо. Анхан шатны шүүх таван сая төгрөгтэй  тэнцэх хэмжээний эд хөрөнгө хурааж, найман жил хорих ял шийтгэхээр шийдвэрлэсэн юм. Түүнчлэн, тус сангийн мэргэжилтэн Ц.Чимэд-Эрдэнэ, Үндэсний аудитын газрын аудитор Б.Даваабаатар нарыг давж заалдах шатны шүүх ялын зүйлчлэлийг өөрчлөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болголоо. Улмаар үлдсэн хүмүүсийнх нь ялыг хэвээр үлдээлээ.

Хэргийг сөхвөл, шүүгдэгч нар “Цэвэр агаар сан”-ийн хөрөнгөнөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар , 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454. 079. 500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100 000 000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд  240 000 000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ний дансаар гаргаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж , 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ardiin elch

      (203.194.115.121) 2014-06-04 09:02
      • 0
      • 0

      say sayaaraa idej uutsgaagaad shuuh huralaa hoishluulsaar bgaad barag yal avj bga hun bgamuu

      Хариулах