Хааны суудлаас өөрийн хүсэлтээр татгалзлаа

Twitter Print
2014 оны 06-р сар 03-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Эзэн хааны суудал гэдэг орчин үеийн амьдралтай тийм ч сайн нийцэх алба биш аж. Хүннү гүрэн, Их Монгол Гүрэн, Европын Загалмайтны аян дайн зэрэг хүний гараар хийсэн зэвсгээр тулалдаж явсан их гүрнүүдэд хаант засаглал хамгийн тохирсон шийдвэр байсан. Харин техник технологи өндөр хөгжсөн, ардчилсан үндсэн хуультай XXI зуунд парламентын болон ерөнхийлөгчийн засаглал давамгайлдаг. Гэхдээ Африк, Өмнөд Ази, Австрали далайн орнуудад өдийг хүртэл хаант засаглалтай цөөн хэдэн улс байдаг. Мөн Европын зарим улс, Япон эзэн хаанаа үе дамжуулан сонгож билэгдлийн чанартай байлгадаг.

Хаан ширээнээсээ өөрийн саналаар буух тохиолдол их цөөхөн гарчээ. Нэгдсэн Вант улс, Саудын Араб, Камбож, Бельги, Люксембургийн хаад өөрийн хүсэлтээр өндөр ширээнээсээ бууж байлаа. Харин Испанийн хаан Хуан Карлос өөрийн хүсэлтээр хааны судлаа өгөхөөр болсон тухай түүний төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн аж. Х.Карлос ямар учраас ийм шийдвэр гарсан тухай тодорхой хэлээгүй байна. Түүнийг хаан ширээнээс буух болсон тул Испанийн парламент дараагийн хааныг тодруулахаар ажиллаж эхэлжээ. Ханхүү Фелипе хаан ширээнд суухын тулд үндсэн хуульд нэмэлт өөрлөлт оруулахаар болсон хэмээн тус улсын парламентын төлөөлөгч олон нийтэд мэдэгдсэн аж.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.