Бүсгүй та гэрлээ юу?

Twitter Print
2020 оны 01-р сар 20-нд 17:53 цагт
Мэдээний зураг,

Та бол дөнгөж гэрлэсэн аз жаргалд умбасан гэргий. Хамгаас илүү хайртай хүн тань дэргэд чинь байна, энэ бол таны нөхөр. Мэдээж яг одоо та түүнийг хайрын халуун илчээр шатааж байгаа байх.

Тэр ч гэсэн таны хүсэж байсан мөрөөдөлд яг тохирсон хүн бөгөөд танд маш их хайртай, халамжтай,үнэнч,ямарч үед түшиг тулгуур болж, үргэлж таныг ойлгож чаддаг байхад Та ч мэдээж өөрөө шатаж байгаа л даа. Түүнийг дэргэдээ үүрд байлгахын төлөө магадгүй бүх найз бүсгүйчүүдээ мартсан бөгөөд нөхөртөө үнэнч байхаа андгайлж, үүрд мөнх хайртай байхаа тангарагласан ч байж болох. 

Нэгэнт гагнагдсан энэ нандин холбоо, зүрх сэтгэлд тань хамгийн дотно үнэ цэнэтэй хайр сэтгэл, итгэл үнэмшил, харилцан ойлголцол, хүндлэл халамжийг үүрд хадгалж үлдэхийн тулд Та яг яах ёстой вэ? 

Гэрт тань нэгэнт бий болсон сайхан нартай зүйрлэм дулаан илч амьдралын замын туршид үргэлж бадамлаж байхыг хүсвэл та яг энэ мөчөөс эхлэн түүнд анхаарлаа төвлөрүүлэх ёстой юм. Таны хамгийн том даалгавар бол ердөө л ТЭВЧЭЭРТЭЙ байх явдал юм. Онц ач холбогдолгүй асуудалд зөрүүдлэх, муйхарлах шаардлага огт байхгүй. Гэр бүлийн үүрэг хариуцлагыг маш тайван, найрсаг харилцаанд тулгуурлан шийдэж байх хэрэгтэй. Орон гэрийн ажил үүрэгт таны нөхөр зайлшгүй хэрэгтэй үе бишгүйдээ л бий, магадгүй зарим нь ийм зүйл эрхлэхдээ дуртай ч байж болно, гэхдээ ихэнхи эрчүүд ийм зүйлээс уйддаг, зугтах хандлагатай байдгийг мартаж болохгүй Ийм үед хэрүүл уруул хийх, үл ойлголцлол үүсгэх алхам хийх нь ердөө ч зөв шийдэл биш. 

Юун түрүүнд ар гэрийнхээ ажилд тусалсангүй хэмээн ханиа буруутган давшлах хэрэггүй юм. Түүний үүрэг оролцоо маш чухал хэрэгтэй байгааг ойлгуулах арга ухааныг эрэлхийлж бай. Түүнд уулыг нураах чадал байгаа гэдэг итгэл үнэмшлийг нь цутгалцаж өгөх ёстой болохоос хогтой сав зөөж асгаснаар амьдралд чинь нэмэр болж байна гэж ойлговол өрөөсгөл шүү. Ер нь бол эр хүн өөрөө гэр бүлийн толгойлогч гэдэг бодолд нь саад учруулахгүй байвал танаас юу ч гээгдэж алга болохгүй. Тэр бол булаан эзлэгч, олборлогч. Та хамтын амьдралаа цэцэглүүлэх орон гэр ч юмуу эсвэл өөр томхон төсөл бодолтой л байгаа, түүнийхээ даацтай хэсгийг нь эр нөхрийнхөө нуруунд үүрүүлчихэд л болно.

Эрчүүд бол аливаа зүйлд санаа тавих, хөөцөлдөх ажилд илүү их дуртай байдаг, энэ бол байгалиасаа заяагдсан тэдний зан авир нь юм. Зөөлөн ааль, халуухан халамжаар угжиж байж л эр нөхрөөсөө илүү их амжилт гаргуулж чадах хүч нэмдэг юм шүү гэдгийг бүсгүйчүүд минь маш сайтар ойлгох хэрэгтэй шүү. Тэдний хийх ажлыг өмнөөс нь хийх гэж гүйх хэрэггүй, зүгээр л гуй эсвэл хийх ёстой гэдгийг нь сануулж сур, гэхдээ ингэхдээ элдэв болзол, шаардлага тулгахгүй байвал та онц.

Ийм стилийн гуйлт гэр бүлийн эв найрамдалтай уур амьсгалыг улам бэхжүүлж өгдөг юм. Ажлаасаа дөнгөж ирээд гэрийнхээ босго давсан нөхрөө гэр орны ажлын тайлан, төслөөр "бөмбөгдөх" нь буруу. Амтат хоолоор дайлангаа, ажил төрлийнх нь сонин хачныг сонирхож түүнд гэртээ ирээд тайвшрах боломжоор хангахыг мөрдлөг болгочихвол зүгээр юм. Жирийн яриа хөөрөө өрнүүлэх нь та хоёрыг улам л дотносуулна. Тэр таны энэ элгэмсэг байдалд дандаа баяртай байх болно. Ийм байх гэж худлаа дүр исгэвэл эрчүүд маш соргог эмзэг хүлээж авна гэдгийг бүү мартаарай. Зөвхөн чин сэтгэлийн халамж л таатай орчинг бий болгоно. Ямарч гэр бүлд бага зэргийн амралт, тайван орчин бий болсоны дараа таны хань, эр нөхөр Таны хүслийг биелүүлэх "боол" болон хувирдаг теором бас байдгийг санаж яваарай!

Залуу бүсгүй танд төгс гэргий болох замаар шулуун явахыг хүсэн ерөөе, амжилт бүгдэд!

Орчуулсан: Ж.Зоригт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.