М.Клозе дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн буучаар тодрох боломжтой

2014 оны 06-р сар 03-нд 08:27 цагт
Мэдээний зураг,

Германы шигшээ багийн дасгалжуулагч Й.Лев үндсэн бүрэлдэхүүнд тоглох тамирчдын нэрийг эцсийн байдлаар зарлалаа. Энэ удаа “Байерн Мюнхен” багаас 7, “Боруссия Дортмунд”-аас 5, Английн “Арсенал”-аас 3, “Шальке 04”-өөс 2 тоглогч багтсан бол “Ханновер”, “Фрайбург”, “Мюнхенгладбах”, “Челси”, “Лацио” багуудаас нэг тамирчин сонгож авчээ. Италийн Лациод тоглож буй М.Клозе дөрөв дэх дэлхийн аваргадаа оролцохоор болсон. “Алтан толгой” хочит М.Клозе “Бразил-2014”-т хоёр гоол оруулбал дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн бууч болох юм. Тэрээр “БНСУ-Япон 2002”-т 5, “Герман-2006”-д 5, “ӨАБНУ-2010”-т 4 гоол оруулсан. Харин түүний өмнө Бразилын супер довтлогч Роналдо 15 гоолтой ганцаараа бичигддэг.

Германы шигшээ багийн бүрэлдэхүүн

Хаалгачид: М.Нойер /Байерн/, Р.Вайденфеллер /Дортмунд/, Р.Зиелер /Ханновер/

Хамгаалагчид: Ж.Боатенг /Байерн/, Э.Дурм /Дортмунд/, К.Гройскросс /Дортмунд/, Б.Ховедес /Шальке/, М.Хюммельс /Дортмунд/ , Ф.Лам /Байерн/, П.Мертесакер /Арсенал/

Хагас хамгаалагчид: Ю.Дракслер /Шальке/, М.Гөце /Байерн/, С.Хедира /Реал Мадрид/, Т.Кроос /Байерн/, Т.Мюллер /Байерн/, Б.Швайнштейгер /Байерн/, М.Өзил /Арсенал/, М.Ройс /Дортмунд/, А.Шюррле /Челси/, Л.Подольски /Арсенал/,  М.Гинтер /Фрайбург/, К.Крамер /Мюнхенгладбах/

Довтлогч: М.Клозе /Лацио/

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.