Тэргэнцэртэй иргэд 3491 метрийн өндөрт орших Мөнхсарьдагийн оргилд авиралт хийнэ

Twitter Print
2020 оны 01-р сар 20-нд 16:17 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Буриад улс болон Монголын уулчид хамтран нэгэн төслийг хэрэгжүүлж эхлээд байна.

ОХУ-ын Буриад улсын уулчид Мөнхсарьдаг (3491 м) уулын хойд талаас авирч, харин Монголын уулчид урд талаас нь авирах энэхүү төслийн бэлтгэл, туршилтын авиралт амжилттай болжээ. Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр ахлан уг төсөлд оролцож байгаа бөгөөд Зохион байгуулагчдын баг Мөнхсарьдагийн оргилд гарахаар сонгогдсон Ч.Тунгалагтуяагийн хүйтний болон өндрийн мэдрэмж, бусад бэрхшээлүүд, биеийн байдал хэрхэн өөрчлөлт орж буйг шалгах зорилгоор эхний авиралтаа хийсэн байна.

Тэд энэ сарын 17-18-нд Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханд /2799 м/ амжилттай авирч чадлаа. Авиралтыг "Хамтдаа алхацгаая" клуб, "Эрдэнэт" уулчдын холбоо, "Сутайн бор", "Саммит" клуб болон "Mongolian Expeditions" компани дэмжин оролцжээ. Мөнхсарьдаг оргилыг зорих баг хамт олны үндсэн авиралтад нь амжилт хүсэн ерөөе.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.