Эрчүүд 100 саяыг, эмэгтэйчүүд 60 саяыг “хулгайлж” болно гэсэн үг үү

Twitter Print
2020 оны 01-р сар 20-нд 15:56 цагт
Мэдээний зураг,

Нэр дэвшигчийн гол шалгуур мөнгө. АН-ын гишүүд Намаа 60-100 саяар “хахуульдаж “ нэр дэвших эрх авах, МАН-ын гишүүд төрийн албыг барьцаалж 60 тэрбумыг “босгох” хоёр бол яг адилхан.

АН-ын дарга С. Эрдэнэ “100 саяыг найзуудаасаа босго” гэдэг нь гишүүн болоод хандив өгсөн найздаа хариу барь л гэсэн үг. 60 тэрбумыг гэмт хэрэгт тооцсон бол 60 сая ч гэмт хэрэг. Учир нь үнэгүй, өртөггүй , төлөгдөхгүй юм гэж хорвоод байхгүй. 100 саяыг өгөөд эргээд тэрбайтугайг авах ашигтай бизнес болоод л өгч буй.

АН гэхэд зөвхөн 76 нэр дэвшигчээс 7 тэрбум орчим төгрөг цуглуулж “сонгуульдана”. Дээрээс нь хувь нэр дэвшигчдийн тойрогтоо оруулах мөнгөн бороо, зардал талийж өгнө. Монгол хүнд, монгол эх оронд хэрэгтэй зүйл болоод үлддэг, үр өгөөж нь ард түмэнд хүрдэг бол яая гэхэв. Даанч байгальд далд орохгүй хулдаас, дэлгэж ч үзэлгүй хог болох өнгөт цаас, импортын бензин, хоол унд болоод л дуусна.

100 сая 60 сая өгөхгүй л бол ямар ч сайн хүн байгаад тэр нэр дэвшигч биш гэж үзэж буй нь намчингуудын нүд зоосонд сохорчээ. 100 сая, 60 саяын босго бол үнэндээ намдаа хир хулгайч вэ ? гэдгээ харуулах “ батламж”. Асуудалгүй чирээд ирж буй нь хулгайд мэргэшсэн гэдгээ намын даргадаа нотолж буй төдийгүй цаашид бүлэглэн хулгайлахад оройлон оролцох нэгэн гэдгээ ч давхар баталгаажуулж байна. Эрчүүд их хулгай хийдэг учир 100 сая, эмэгтэйчүүд арай дутуудуулаад байдаг учир 60 саяыг хулгайлах боломжтой гэж харсан юм биз дээ!

100 саяыг тэвэрсэн “бор халзан хонинууд”-аас мөнгөгүй ч гэсэн танигдсан улс төрч намд хэрэгтэй л дээ!!! Мөнгөнд сохорсон мэлмий мэдрэмжээ тэр чигт нь тавиад туучихдаг ажээ.

Сэтгүүлч Б.Отгон

2020.01.18

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.