
Нүүрсний хулгайн нэг том “бүрэлдэхүүн” нь нүүрс тээвэр, тэр дундаа төмөр замын тээвэртэй холбогддог. Үүнтэй холбоотойгоор мөрдөх байгууллагынхан УБТЗ ХНН-ийн Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ оны эхээр сүр дуулиантайгаар баривчилсан. Тэгэхээс ч аргагүй байв.
Түүний гэрээс 7.3 орчим тэрбум төгрөгийг хурааж авсан байдаг. С.Батдөлийн тухайд дээрх мөнгөний эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй гэдэг. Харин мөрдөн шалгах явцад тэрбээр арваад аж ахуйн нэгжид давуу байдал олгож, авлига авсан нь тогтоогдсон байна. Тиймээс Эрүүгийн хуулийн гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.
Эх сурвалжуудын мэдээллээр С.Батдөлийн хэрэгт холбоотой гэх 10 гаруй хүнийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: Зууны мэдээ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
matilda
(197.234.221.42) 2019-11-20 16:11Сайн байцгаана уу ноёнтоон Бид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлээрэй. Бидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com whatsapp: +33 7 52 89 40 37
Хариулах