Ф.Рибери гурав дахь дэлхийн аваргадаа оролцож чадах уу

Twitter Print
2014 оны 06-р сар 03-нд 08:36 цагт
Мэдээний зураг,

Германы “Бавари Мюнхен” багийн хагас хамгаалагч Ф.Рибери ДАШТ-ийг нурууны гэмтлийн улмаас өнжиж магадгүй боллоо. Тэрээр шигшээгийнхээ Парагвайтай хийсэн нөхөрсөг тоглолтонд оролцоогүй юм. Хэдийгээр сэлгээнд байсан ч яагаад талбайд гаргаагүй талаар дасгалжуулагч Д.Дешам тайлбарлахдаа “Түүнийг гамнаж, дараагийн Ямайктай хийх тоглолтонд оруулахын тулд тоглуулаагүй” гэж хэлсэн билээ. 31 настай Ф.Рибери 2006, 2010 оны дэлхийн аваргад шигшээгийн гол тоглогчийн хувиар оролцож байсан. Этгээд сонин дүр төрхтэй Фрэнк дөрвөн настай байхдаа автын осолд орж нүүрэндээ сорвитой болсон билээ. Харин түүний сорвийг арилгах мэс засалд орох тухай эмч нар санал болгоход хүлээж аваагүй байна. Учрыг нь хэлэхдээ “Би ийм нүүртэй байгаадаа ичдэггүй. Харин миний сорви өөрийгөө хурцлахад хэрэг болдог” гэсэн байна.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.