Дайн, гутамшиг хоёроос гутамшгийг сонгосон ард түмэн хоёулангийнх нь лайг үүрдэг

Twitter Print
2022 оны 03-р сар 11-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Энэ бол Уинстон Черчиллийн хэлсэн үг. НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулган энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаараа Украинд хийсэн Оросын эзлэн түрэмгийллийг буруутгасан агуулгатай тогтоол дээр санал хураалт зохион байгууллаа. Тогтоол нь ОХУын Украинд хийж буй эзлэн түрэмгийлэх дайныг буруушааж, цэргээ даруй Украинаас гаргахыг уриалсан утгатай байсан юм. Санал хураалтад НҮБын бүх гишүүн улс оролцсоноос 141 нь тогтоолыг дэмжиж, тав нь эсэргүүцэж, 35 нь түдгэлзжээ. Тогтоолыг эсэргүүцсэн буюу Оросын эзлэн түрэмгийллийг дэмжиж буй таван улс нь ОХУ, Беларусь, Умард Солонгос, Эритрей, Сири. Харин түдгэлзсэн орнууд нь Хятад, Иран, Ирак, Энэтхэг, Казахстан болон Африк тивийн нэлээд улс, Ази, Латин Америкийн цөөн улс багтсан байлаа. Мөн Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь ардчилсан орнуудын анхаарлыг татахын сацуу гутмаар байдалд оруулчихов.

Манайх ардчилсан орнуудтайгаа адил дайныг эсэргүүцсэн санал өгчих ёстой байсан юм. Түдгэлзсэнээрээ дэлхий нийтэд улсынхаа нэр төрөө гутааж буй хэлбэр. Манай улс дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгочихлоо. “Дайн, гутамшиг хоёроос гутамшгийг нь сонгосон ард түмэн дайн, гутамшиг хоёрын хоёулангийнх нь лай ланчгийг үүрдэг” гэж хэлсэн Уинстон Черчиллийн үгийг давтан сануулъя. Дайн нэгэнт л эхэлсэн бол түүнийг эсэргүүцсэн, эсэргүүцээгүй аль нь ч хамаагүй дайн болж л байдаг. Гутамшгийг нь сонгосон газарт тэр дайны сүүдэр заавал ч үгүй ирдэг. Дайн дуусна л даа. Харин дараа нь яадаг гээч. “Наад орон чинь дайны үед яалаа даа. Түдгэлзсэн шүү дээ, дайныг эсэргүүцээгүй” гэсэн хандлага олон улсаас ирдэг. Өөдгүй, аймхай, хулчгар, дорой, ядуу байсныхаа гутамшгийг тэгж үүрч эхэлдэг. Ингэж гутаагдаж, хэнд ч тоогддоггүй тосгон болж үлддэг. Бид НҮБын санал асуулга дээр ардчилсан тал, ардчилсан улсуудаа дагах байсан юм. Монголчууд бид дэлхийд юугаараа танигддаг байсан юм бэ? Евразийн энэ өргөн уудам тал нутагт ганцаараа ардчилалтай, ардчиллын баян бүрд гэж цээжээ дэлдэж гайхуулдаг байлаа. Дэлхий нийт Ардчилсан Монгол дээр хараагаа тогтоодог байлаа, саяхан шүү дээ. Тэр ололт, амжилт одоо худлаа болж байгаа юу.

Дэлхийн улс орнууд Монгол Улсыг ардчилсан орон гэж хардаг. Биднийг тэгж хардаг тулдаа хүнд хэцүү цагт тусламж дэмжлэг өгсөөр ирсэн. Зах зээлийн шилжилт, хөдөлгөөний дараахан эдийн засаг нь элгээр хэвтсэн Монголд Орос туслаагүй шүү дээ. Харин Япон тэргүүтэй барууны орнууд тусламж, хандив илгээж биднийг мөрнөөс татаж, хөл дээр нь босгосныг та бүгд санаж байгаа байх. Сүүлийн жишээ гэвэл, ковидын цар тахал дэгдэж ард түмнээ яаралтай вакцинжуулах шаардлага тулгарахад Орос улс бидэнд вакцин өгсөн билүү? Нөгөө л Япон тэргүүтэй барууны орнууд вакцинаар харамгүй дэмжсэн. Тэрний хүчинд өнөөдөр монголчууд цар тахлын ард гарахтайгаа болчихоод байна. Гэтэл бид гадны орнуудын тэр итгэл, сайхан харилцааг НҮБ дээр түдгэлзсэн байр суурь илэрхийлснээрээ гутаагаад хаячихлаа. Манай эрх баригчид Оросын ард түмэнд хайргүй юм байна. Оросын ард түмэнд хайртай байсан бол энэ дайнаас нь салгахын тулд дайны эсрэг санал өгөх байсан. Гэтэл тэгсэнгүй. Манай эрх баригчид Оросын дарангуйлагчдад барьцаалагдчихсан юм байна.

Дайн эхэлснээс хойших энэ хугацаанд Монголын эрх баригчид Оросын дарангуйлагчдад зусардахын дээдээр зусардаж байна шүү дээ. NoWar жагсаалыг төв талбайд зохион байгуулахад яав. Жагсагчдын өөдөөс “Та нар боль, Орос улс уурлаад тогоо таслаад, бензин өгөхөө больчихвол яах юм” гэж хашгиралдсан хэдэн хүнийг босгож, нулимуулж, уриа лоозонг нь булаацалдуулж улмаар жагсаалыг жагсаал биш болгож, хутган үймүүлж цугласан иргэдийг тараачихаж байгаа юм. Энэ бол жагсагчдын эсрэг эрх баригчдын зориуд явуулсан гар, хөлнүүдийн хийсэн жүжиг шүү дээ.

Хэрвээ дайн улам эрчээ авч өргөжвөл бид дольгоносон, дольгоноогүй тэр бензин шатахуун чинь тасарна. Юу гэж л өөрсдийнхөө танк, машин тэрэгт хийх шатахуун, түлшээ бидэнд явуулах юм бэ. Дайнтай байгаа улс эхлээд өөрсдийнхөө машины банкаа дүүргэхээ боддог юм байгаа биз дээ. Тог цахилгаан ч ялгаагүй. Өрсөлдөгч тал нь ганц бөмбөг хаяад л станц нь бүхэлдээ дэлбэрчихнэ. Гэтэл “Оросыг битгий буруутга, дайн хийж буй нь зөв. Ингэж дэмжихгүй бол тог, бензингүй болчихно шүү” гэдэг нь ард түмнийг айлгаж буй эрх баригчдын тактик. Энэ нь манай эрх баригчид өөрсдөө барьцаанд орчихсон, хүлээстэй байгааг шууд харуулж байгаа юм. Тэглээ ч монголчуудын хувьд дэлхий гэдэг гариг дээр Орос гэж л ганц улс байдаг юм биш шүү дээ. Хэзээ бидэнд Орос тусалж байсан юм бэ, ялангуяа сүүлийн 30 жилд. Нөхцөл байдал өөрчлөгдвөл өөр бусад улс орнууд руу бид хандаж болно шүү дээ. Цахилгаан тасарчихлаа тог өгөөч, бензин дуусчихлаа нийлүүлээч гэвэл дэлхийн улс орнууд тусална. Барууны орнууд байна, хаяа залгаа Хятад ч тусалж таарна.

НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулган дээр түдгэлзэж чадсан юм бол одоо хүмүүнлэгийн өчнөөн ажил өрнүүлж Орост тусал л даа. Өвдсөн шаналсан, шархадсан хүмүүсийг нь эмчлэхээс эхлүүлээд яаж тусалж, дэмжмээр байна, тэр бүгдээ хийгээч. Газар хол, тусламж явуулахад бэрх биш дээ. Хил залгаа орныг ч хэлэх үү. Тусалъя гэвэл суваг, боломж нь бэлэн байна. Гэтэл бас тэгэхгүй юм. Хэтэрхий аймхай, хэт харанхуй байгаагаасаа болоод манай эрх баригчид үнэндээ бажгадахаас өөр юмгүй чичирч сууж байна. Тэгсэн атлаа хэдэн жагсагч, тайван жагсаалыг зогсоох гэж хутган үймүүлж лоозон булаацалдсан маягтай, гаднаа Украины далбааг өлгөсөн аж ахуйн нэгжийг “Украины далбаагаа буулга” гэж сүрдүүлсэн төдийхнөөр л өдөр цагийг аргацааж байгаа нь өрөвдөлтэй еэ. Үүнээс манай эрх баригчид үнэхээрийн жижигхэн байгаа нь харагдаж байгаа юм. Жижигхэн эрх баригчидтай учир Монгол Улс НҮБ дээр буруу нүүдэл, буруу алхам хийж гутамшгийг сонгочихлоо.

Д.Гансаруул

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (183.177.98.82) 2014-06-03 10:07
      • 0
      • 0

      төрийн албан хаагчид мах идэж чадахгүй байна шүү бараг. цохийсон цагаан царайтай бичиг цаасанд дарагдсан мэдрэлийн ядаргаа болсон хүмүүс харагдах юм даа хөөрхий. цалинг нь хэзээ амьдралд нь хүрэлцэхээр нэмэх юм бол доо. эгэл жирийн төрийн ажил алба залгуулж яваа төрийн жинхэнэ албан хаагчид бол ядуучууд л байдаг байхгүй. цалингийн зээлэнд хамаг цалин нь явдаг. үр хүүхдээ сургах, орон байр авах зэрэгт 350 000 төгрөгийн хаана л хүргэх вэ дээ. гэхдээ төрийн ажлыг үнэнч шудрага ард түмэндээ чирэгдэлгүй хүргэх чин эрмэлзлэлтэй төрийн захиргааны албан хаагчид дийлэнх хувь байдаг. гэтэл Батбаяр сайд эдийн засгийн энэ их уналтыг үед цалинг нь нэмсэнгүй идэх хоолоо л хасаж амьдарч явна төрийн жинхэнэ албан хаагчид чинь

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.110) 2014-06-03 10:02
      • 0
      • 0

      Zam baridag yaam bsaar btal zam zasaad hiigeed bdag sonin yaam shuu.ediin zasag ni unaad bolohoo bgaad bhad zam zasna uulzbar hiine geed 2 jil ungurluu esvel hiih ajilgui yum uu hiih ajlaa meddeggui yum uu

      Хариулах

    • Зочин

      (183.177.98.82) 2014-06-03 09:57
      • 0
      • 0

      Батбаяр сайд ажлаа өгсөн нь дээрээ ер нь эдийн засгийн яам байгуулагдаад Монголын эдийн засаг бүр дордсон шүү дээ өөр хийсэн ажил байхгүй ярьж л чаддаг. хэн ч уран сайханы халилтай юм яриад өөрийгөө хамгаалаад байж чадна шүү дээ Батзандан гишүүн шудрага шүү танд амжилт

      Хариулах

    • Зочин

      (202.179.11.94) 2014-06-03 09:21
      • 0
      • 0

      ЭНэ пэмий юм даа Тос толгойноосоо өтдөг шүүдээ . Энэ муухай ЗГ ыг үгцрууламх ёстой Эсвэл энэ парламент тарах цаг нь болсон

      Хариулах

    • Зочин

      (202.179.13.96) 2014-06-03 08:57
      • 0
      • 0

      ЭНЭ НӨХӨР ГАЛАА ТАХИАД ЧАДАХ АЖЛАА ХИЙЖ ЯВСАН ДЭЭР. ЭДИЙН ЗАСГИЙН САЙД ХИЙЖ БАЙГАА НЬ ХУДАЛ ЯРИХААС ӨӨР ЗҮЙЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ НӨХӨР БАЙНА. ЕР НЬ ТЭГЭЭД ТЭНГЭРИЙН ХИШИГ ХҮРЭЭД ИРНЭ ГЭЖ МУГУЙДЛААД НЭМЭРГҮЙ ШҮҮ БАТБАЯР БӨӨ.

      Хариулах

    • АН-ын гишүүн

      (112.72.13.74) 2014-06-02 23:26
      • 0
      • 0

      Н.Батбаяр шиг бөө нөхөр хэрэггүй хэзээ тэнгэрээс туслана гээд хүлээж суухав. Эдийн засгийг зөв хөтлөөд явах авьяас харагдахагүй 2 жил боллоо. Харин энэ нөхрийг анхнаас нь АН ЭЗХСайд болгодог нь алдаа байсан. Амаржаргал гишүүнийг болгосон бол арай өөр дүр зурагтай байх байлаа. Энэ тультраа нөхрийг ЭЗ-ийг бүр унагаж шороотой холихоос нь өмнө огзруулж Амаржаргал гишүүнээр сайд тавих хэрэгтэй. Арго, Сарандаваа, Давааням нартай уул усаа тахиад явж байна биз

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.18) 2014-06-02 22:05
      • 0
      • 0

      batzandan zuv setgeltei sain zaluu sanagddag

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.14) 2014-06-02 22:04
      • 0
      • 0

      demjij bn

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.10) 2014-06-02 21:03
      • 0
      • 0

      Yostoi uls shig hugjij hun shig amidarch baina daa saihaan saihan

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.11) 2014-06-02 20:54
      • 0
      • 0

      AN-n gishuund MAN tur barij bh ued dollor arai iim bgaagui tegeed ch ene batbayar gedeg hun yamar ajil hiisen yum be yu ch hiigeegui hun uuruu sain duraaraa ogtsroh heregteidee

      Хариулах

    • Зочин

      (182.160.38.130) 2014-06-02 20:30
      • 0
      • 0

      Алтан хуяг энэ 2 Валютын ханшны өсөлт дээр дэндүү хариуцлагагүй хандсан эхэндээ бараг албаар өсгөсөн байх хариуцлага гэж байдаг бол тооцох л хэрэгтэй штээ.

      Хариулах

    • Зочин

      (202.21.113.141) 2014-06-02 20:19
      • 0
      • 0

      мөнгө аваа л дуугуй болдош битгий худлаа жүжиглн. хатуу байр суурь гэдэг чинь үнээ л хэлж байгаа царайниш

      Хариулах

    • AN-iin gishuun

      (219.241.73.112) 2014-06-02 19:18
      • 0
      • 0

      Yahleeree yum hiij bgaa hun ogtsroh estoi yum be !? . urdn MANgaruud zasag barij bhdaa ymar ajil ymar buteen baiguulalt hiisen yum . Batzandan zolbin gologoo chi hiij giiguulsen yum yuch ugui baij AN d bitgii gai bolood bai zail chi esvel alban esoor MAN daa els golog min

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.13) 2014-06-02 19:09
      • 0
      • 0

      batzandang demjij b.na said nar ichdegui yum baihdaa tumen olon mini bid uneheer buruu songolt hiijee

      Хариулах

    • Зочин

      (124.158.73.3) 2014-06-02 18:37
      • 0
      • 0

      zuvuu zuv Bantzandan good iim humuus mongold heregtei

      Хариулах

    • Зочин

      (203.91.116.34) 2014-06-02 17:58
      • 0
      • 0

      Арай ч дээ бүгд огцрох хэрэгтэй Энэ бол байж болшгүй үйлдэл Ганц сайд ч иш танхимаараа явах хэрэгтэй Цаашдаа хаачих вэ ? Бид жирийн иргэд ч гэсэн төрөөд үхэхийн хооронд л амьдарч байгаа арай гайгүй амьдарч үзмээр байна. чаддаг хүн ьн аваад явах хэрэгтэй

      Хариулах

    • аагий

      (183.177.98.130) 2014-06-02 17:45
      • 0
      • 0

      огцор огцор

      Хариулах

    • Зочин

      (183.177.98.130) 2014-06-02 17:43
      • 0
      • 0

      ард олон бид буруу сонголт хийжээ. үнэхээр горыг нь амсч байна. хоёр жилийн өмнө 1240 байсан долларын ханш одоо 1800 хүрээд байна. юу бодож байнаа эх орон чинь ээж аав үр хүүхэд чинь их өрөнд уналаа. юмны үнэ зоргоороо нэмэгдэж байна.

      Хариулах

    • Зочин

      (182.160.43.212) 2014-06-02 17:41
      • 0
      • 0

      batzandang demjij bna. cham shig zaluu shudarga uls turchid olon bgaasai.

      Хариулах

    • Зочин

      (183.177.98.130) 2014-06-02 17:38
      • 0
      • 0

      ард түмэн чинь болохоо байлаа чаддагт нь суудлаа тавьж өгөөчээ Батбаяраа. чи дахиад 2 жил байвал улс нх орон чинь шалдаа бууна

      Хариулах