БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн хилээр гарах журамд өөрчлөлт орлоо

Twitter Print
2019 оны 10-р сар 11-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

БНСУ-ын Хууль зүйн яам 2019 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тус улсад хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэнийг нутаг буцаах журамд өөрчлөлт оруулжээ.

Шинэ журмын дагуу БНСУ-д оршин суух хугацааг хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн харьяа орон нутгийнхаа Гадаадын иргэн харьяатын албанд ажлын 3-15 хоногийн өмнө өөрийн биеэр очиж ямар нэгэн зөрчил, гэмт хэрэгт холбогдсон эсэхийг шалгуулсны дараагаар хилээр гарах зөвшөөрөл авах болсон байна.

Энэ нь өнгөрсөн сард хууль бусаар оршин сууж байсан гадаадын иргэн бага ангийн сурагчийг автомашинаар мөргөсний дараагаар нутаг руугаа зугтсан эзэн холбогдогчгүй хэрэг гарсан, түүнчлэн сайн дураар нутаг буцаж буй иргэдийг нисэхээс нь хэдэн цагийн өмнө шалгах явцад нислэгээсээ хоцрох тохиолдол багагүй гарч байгаатай холбоотой ажээ.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.