Ирээдүйн нөхрөө таних аргууд

Twitter Print
2018 оны 08-р сар 14-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Бөгж ба гэрэл зураг. Хайртай хүнийхээ гэрэл зургийг авч, түүний дээр утсанд хэлхсэн бөгж бариарай. Хамгийн гол нь гар тань чичрэхгүй байх ёстой. Хэрвээ бөгж тойрог хөдөлгөөнөөр эргэлдэж байвал та энэ хүнтэй гэрлэж, аз жаргалтай амьдарна гэсэн үг. Хэрвээ бөгж хоёр тийшээ найгаж байвал та энэ хүнтэй гэрлэхгүй л болов уу. Хэрвээ бөгж огт хөдөлгөөнгүй байвал харамсалтай нь та ганцаараа насыг барна гэсэн үг.

Зүү. Нэгдүгээр сарын 21-ний шөнө хэд хэдэн зүү авч, тэдээрийг бие биеийг нь нэвтлүүлэн тавь. Дараа нь зүүгээрээ цамцныхаа ханцуйг хатга. Ингэвэл зүүдэнд тань ирээдүйн хань тань харагдана.

Дөрвөн навчит гэрийн хошингор. Хэрвээ та дөрвөн ширхэг навчтай гэрийн хошингор олсон бол үүнийгээ баруун талынхаа гутал дотор хийгээрэй. Ингэвэл таны танилцсан ээлжит ганц бие эр таны нөхөр болно.

Шинэ сар. Энэхүү ёслолыг шинийг нэгний шөнө хийж болно. Та энэ шөнө унтлагын өрөөний цонхоо сайтар нээж, тавцан дээрээ суугаад, нүдээ цавчихгүйгээр сар руу харж, "Сайн байна уу? Сархан минь, чамд мэнд хүргэе. Хэн надтай гэрлэхийг хэлж өгөөч" хэмээн аяархан шивнэнэ. Үүнээс хойш тун удахгүй ирээдүйн нөхөр тань зүүдэнд орж ирнэ хэмээн хүмүүс итгэдэг байна.

Хуримын бялуу. Хуримын бялуунаас багахан хэсгийг авч, үүнийгээ хуримын бөгжний голоор гурван удаа гаргаж, дэрэн доороо хийгээрэй. Энэ шөнө таны ирээдүйн хань зүүдэнд тань орж ирэх болно. Мөн түүнчлэн хуримын бялуунаас авч дэрэн доороо хийгээд, шинэ хосын хуримын бөгжийг гуйж, гарын ядам хуруундаа зүүгээд, унтахын өмнө гутлаа Т хэлбэртэйгээр байрлуулдаг. Энэ арга ч бас ирээдүйн нөхрөө зүүдэндээ харах найдвартай арга гэнэ.

Алимны хальс. Алимны хальсыг салгалгүйгээр, уртаар нь хальсалж аваад, баруун гараараа зүүн мөрөн дээгүүрээ давуулан шиднэ. Ингээд хальсны унасан хэлбэрээр нь ирээдүйн нөхрийнхөө нэрийн эхний үсгийг мэдэж болдог байна.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.