УИХ-ын залуу гишүүд клуб байгуулжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 02-нд 15:24 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь бие даагчдийн зөвлөл албан бус бүлэг байгуулж байгаагаа мэдэгдсэн. Мөн УИХ дахь залуу гишүүд “Өглөөний цай” клубыг байгуулж байгаа аж. Энэ клубын зорилго нь улс оронд тулгамдсан тодорхой асуудлуудыг шийдвэрлэх гарцыг ярилцаж, үзэл бодлоо хуваалцах гэнэ. “Өглөөний цай” клуб долоо хоног бүрийн даваа гарагийн өглөө уулзалдаж өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлууд, иргэдийн байр суурийг сонсож, холбогдох албны хүмүүсийг урьж оролцуулж байх юм. Клубын гишүүд нь АН-ын 4, “Шударга ёс” эвслийн 4, МАН-ын 4, бие даагч 2 хүн юм байна. Харин клубын ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан ажиллахаар болжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.