Чонон хөрвөс гэж юу вэ?

Twitter Print
2021 оны 03-р сар 10-нд 15:36 цагт
Мэдээний зураг,

Чонон хөрвөс гэдэг нь янз бүрийн шалтгаант хүчин зүйлсийн үйлчлэлээр арьсны хялгасан судсууд өргөсч, судасны нэвчимтгий чанар ихэссэний дүнд арьсны өнгөн хөрсөнд тархмал улайлт болон хязгаарлагдмал хаван үүсч, бэлцрүүт тууралт гарч хүчтэй загатнах шинжээр илэрдэг харшлын шалтгаант арьс, салстын өвчин.

Дэлхийн нийт хүн амын 15-20 хувь бүх амьдралынхаа аль нэг үед нь чонон хөрвөс өвчнөөр өвчилдөг гэж үздэг. Ямар ч насны хүмүүс өвчилж болох боловч, залуу насны хүмүүс илүү өртөмхий байдаг.

Энэ өвчин нь гэнэт эхэлж, 24-48 цагийн дотор гарч алга болох ба харшил төрүүлэгч, дулааны нөлөө, дасгал хөдөлгөөн зэргээр сэдээгддэг арьсан дээр нь бэлцрүүт тууралт гарч, маш их загатнадаг.

Урьдчилан сэргийлэлт

Урьдчилан сэргийлэх өвөрмөц арга байдаггүй. Хамгийн гол нь тухайн харшлуулагч бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхгүй байх шаардлагатай.

Хэрэв өвчилсөн бол мэргэжлийн арьс, харшлын эмчид үзүүлж, эмчилгээний заавар зөвлөгөөг авах хэрэгтэй. Юунд харшилдгаа мэддэг байхнь чухал.

Харшлын шинж тэмдгийн илэрлийг цаг алдалгүй эмчлэх гистамины эсрэг үйлчилгээтэй бэлдмэлүүдээс мэргэжлийн эмчид үзүүлэн зөвлөгөө авсны дараа өөрт тохирохыг нь сонгон үргэлж биедээ авч явж байх нь хамгийн зөв арга юм.

Харшил төрүүлэгчийг тодорхойлохын тулд арьсны сорил, эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестүүд, хүйтэн ба халууны тестүүд болон бусад аргуудыг өвчний шинж тэмдэг илрээгүй үед эмчийн зөвлөгөөний дагуу хийлгэнэ. Мөн Харшлын сорилууд (бэгнүүрэн сорил, хатгах сорил) тавиулж болно. Эрүүл агаарт гарах, эрүүл зөв хооллох, амьдралын буруу хэвшлээс татгалзах, бие махбодын өвчнүүдийг эмчлүүлэх хэрэгтэй. Зарим тохиолдолд чонон хөрвөс юунаас шалтгаалж байгаа нь мэдэгдэхгүй тууралт, загтнаа удаан хугацаанд үргэлжилснээс арьс зузаар ч соривжилт үүсдэг.

Himalaya doctor

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.