Дэлхийн аварга цол хүртсэн баг 25 сая евро авна

Twitter Print
2014 оны 06-р сар 02-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн дэлхийн аварга нь Олимпийн хамтаар манай гарагийн хамгийн алдартай спортын тэмцээний нэг билээ. Олимпийн наадамд амжилт гаргасан тамирчин бүр улсаасаа их хэмжээний тэтгэлэг, шагнал авдаг бол хөлбөмбөгийн дэлхийн аваргад амжилттай оролцсон шигшээ багууд мөн олон сая ам.долларын шагналын эзэн болдог. Хэдхэн хоногийн дараа эхлэх “Бразил-2014”-ын шагналын санг FIFA танилцуулсан байна. Нийтдээ 421 сая 590 мянган еврогийн шагналын сан бүрдэж түрүүлсэн баг нь 25 сая 662 мянган еврогоор шагнуулах аж. Харин дэд байрт 18 сая 330 мянган евро, хүрэл медаль 16 сая 130 мянган евро, дөрөвдүгээр байр 14 сая 664 сая евро, шөвгийн наймд шалгарсан дөрвөн баг тус бүр 10 сая 264 мянган еврогоор шагнуулах юм.

2010 оны дэлхийн аваргад түрүүлсэн Испанийн шигшээ 22 сая еврогоор авчээ. Мөн нийт шагналын сан 307 сая 944 мянган евро бөгөөд өнөө жилийнх 37 хувиар өссөн байна. Хөлбөмбөгийн дэлхийн аваргад шалгаран оролцоно гэдэг тухайн улсад асар их нэр хүнд дагалддаг билээ. Африкийн жижигхэн Сенегал улс 2002 онд анх удаа “World cup”-т оролцож дэлхийн аваргаа хамгаалан тоглож буй Франц, бага шөвөгт 1958 оны мөнгө, хошой хүрэл медальт Шведийн багийг хожиж шилдэг наймд шалгаран өөрийн улсаа таниулж байлаа.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.238.78) 2014-06-02 15:41
      • 0
      • 0

      teneguudiin sport. huluuruu tolgoi hiine gedeg shig. Argagui dee ene delhiid uhaantai i tsuuhun teneguud ni olon bolohoor hul bumbug sonirhdog humuus olon baidga baih.

      Хариулах