
БНХАУ нүүрсний эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүч ашигласнаар ирэх 20 жилд 1.6 их наяд ам. доллар хэмнэнэ хэмээн TransitionZero байгууллагаас хийсэн судалгаагаар тогтоожээ.
Бээжин цаг уурын өөрчлөлтийн эсрэг тавьсан зорилтондоо хүрэхийн тулд ирэх 10 жилд нүүрсний эрчим хүчний 588 станцыг хаах хэрэгтэй аж. Нөгөө талаас сэргээгдэх эрчим хүч ашиглах нь нүүрс ашигласнаар илүү хямд тусч байгаа юм. АНУ-д л гэхэд нүүрс нь нь эрчим хүчний гол бөгөөд хамгийн хямд түлшнээс хамгийн үнэтэй түлш болж хувирсан юм. Хятадад өнөөдрийн байдлаар нүүрсээр ажилладаг 1058 эрчим хүчний станц ажиллаж байгаа нь дэлхийд үйл ажиллагаа явуулж буй нүүрсээр ажилладаг нийт эрчим хүчний станцуудын талаас илүү хувийг эзэлж байна.
TransitionZero судалгаа шинжилгээний байгууллага нь Бээжин 2060 он гэхэд хүлэмжийн хийгүй орон болно гэсэн зорилтондоо хүрэхийн тулд шийдэмгий алхмууд хийх шаардлагатай гэдгийг хэлж байна. Бээжин нүүрснээс татгалзах зорилгоор шинээр 5 атомын цахилгаан станц барьж байгаа ба Ерөнхийлөгч Си Жиньпин энэ баасан гарагт Франц-Германы зохион байгуулж буй цаг уурын өөрчлөлтийн эсрэг чуулга уулзалтанд оролцохоо мэдэгджээ. Түүнчлэн Хятад улс салхины болон нарны эрчим хүчний станцуудын тоогоороо дэлхийд тэргүүлэгч юм. Сүүлийн жилүүдэд Хятадын орон нутгийн удирдлагууд эдийн засгийн өсөлтыг дэмжихийн тулд нүүрсээр ажилладаг эрчим хүчний станцууд ихээр барьжээ.
Бээжингийн зүгээс орон нутгийн удирдлагууд нь агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээний тухай мэдээллийг сар сардаа нийтэлдэг ч барууны орнууд тухайн мэдээллийн нарийвчлалд эргэлзэж буйгаа илэрхийлсээр байгаа билээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
kkk
(202.55.180.8) 2014-06-02 14:19yalagdchih vii dee surjignej orood ...
Хариулах