Сваровски эдлэлийг хэрхэн арчлах вэ

Twitter Print
2021 оны 12-р сар 25-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Сваровски загварын бүх үнэт эдлэлийн металлыг нь бүрж, болор тус бүрийг нэг бүрчлэн суулгаж шигтгэн, уламжлал ёсоор урласан тул маш нарийн хийцтэй байдаг. Иймээс онцгой арчилгаа, шаардагддаг байна.

Болор гоёлоо зурагдаж, эмтлэхээс сэргийлэхийн тулд та сваровскигоос хамт ирсэн сав баглаа боодолд нь эсвэл зөөлөн уут, зориулалтын гоёл чимэглэлийн хайрцаганд хадгалаарай.

Анхных шиг нь гялалзсан, өнгөлөг байлгахын тулд зөөлөн хөвөн даавуугаар (нүдний шил арчдаг алчуур шиг), гоёл чимэглэлээ ойр ойрхон өнгөлж хадгалж байгаарай.

Гараа угаах, усанд сэлэх, эсвэл ямар нэгэн химийн бодис, гоо сайхны, болон хүнсний бүтээгдэхүүнтэй харьцахаас өмнө үнэт эдлэлийг авах (сүрчиг, үсний лак, саван, гарын тос, давс, өнгө оруулагч, уусгагч бодис гэх мэт). Ингэснээр металлын өнгөлгөөний эдэлгээг уртасгах, өнгө өөрчлөгдөхөөс сэргийлж, болорын гялалзах чадварыг хэвээр хадгалахад тусалдаг.

Мөн та хувцаслахдаа хамгийн сүүлд үнэт эдлэл зүүж, хувцас тайлахдаа хамгийн эхлээд тайлж заншаарай.

Нарны хурц туяанаас хол мөн ус, чийгтэй орчинд тавихгүй байх хэрэгтэй. (Цонхны тавцан, угаалгын өрөөнд хамгийн тохиромжгүй)

Мөн төмөр эдлэлтэй огт хамтад нь хадгалж болдоггүй шүү!

Та эдгээр зөвлөмжийг дагаж, арчилж явбаас таны Сваровски гоёл хэдэн жил болсон ч анхных шигээ үргэлж таныг чимж гялалзан гялтганах болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.