Барселона

Twitter Print
2021 оны 06-р сар 06-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Барселона

Испанийн зүүн хойно Газрын дундад тэнгэсийн эргийн дагуу орших Каталане мужийн төв Barselone хот 5 сая гаруй хүн амтай Испанидаа эхний 2т орох аж үйлдвэр өндөр хөгжсөн, уран барилгын үнэт дурсгалууд, аялал жуулчлалаар жилдээ 7 сая хүн орж гарч байдаг хамгийн хөдөлгөөн ихтэй хотоо.

Каталане муж Испанийн бусад 17 мужийн адил автономит эрхтэй муж боловч дундад зуунаас хойш олон зуун жил биеэ даасан улс байсан гэдгээрээ юм л бол тусгаар улс болох гээд Испаний засагтай тэмцэлдэж ирсэн. 3-4 жилийн өмнө баахан сонгуулиар тусгаар улс болох санал асуулга явуулж баахан үймүүлж эвдэн сүйтгэж өгөөд Барселон хотын дарга зугтаад одоо Белгид амь хорогдож байгаа хөөрхий.

Үзэсгэлэнт Барсо хотод ирсэн хэн боловч Antoni Gaudi-ын Sagrada Famila, Parc Guell мозайкин уран барималтай цэцэрлэгт хүрээлэн, Casa Mila - А.Гаудын уран сэтгэмжээр барилгын нүүрийг үлгэр домгын луугаар дурсэлсэн гайхамшигт уран сэтгэмжит барилга, Casa Batello мөн л А.Гаудын төрөл бүрийн яндангуудыг янз бүрийн хэлбэр дүрстэй барьсан нь барилгын дээр гарч үзнэ дээ. За тэгээд Salbador Dali-өөрөө амьд ахуйдаа үүсгэн байгуулсан маш том гайхалтай гоё музейг урьд нь бидэн хоёр нь 2 ч удаа үзсэн болохоор энэ удаа тойроод л явав, нээлттэй байсаншүү. Picasso-ын бас гоё музей, урьд үзсэн нээлттэй байна бас. 1888 онд анх удаа Барселон хотод олон улсын Универсал үзэсгэлэнд зориулан Parc de la Giutadella - Гутаделын паркыг барьж байгуулхад нь Францчууд бэлэг болгон Парисын билэг тэмдэг Arc de Triomphe-ын ихэрийг архитекторч Gustav Eiffel-ын (Еффелын цамхагыг барьсан) зураг төслөөр барьж бэлэглэсэн нь одоо ч өнгө зүсээ алдаагүй байж байгаа нь энээ. Camp Mila буюу Барселон хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн, бөмбөг өшиглөдөг бүх насны эрчүүдийн орж үздэг газрын нэг дээ. La Ramdla - худалдаа шопингийн өргөн чөлөө, ёстой нохойн битүү туурайнаас бусдыг эндээс олно доо, ногоон хурганы арьс одоо олддог болсон цагаа.

Барсо хотод такси үнэхээр хямдхан, Парист нэг булан тойроод л 20 евро болчихдог бол энд 20 еврогоор нилээн олон газраар ороод гарна шоо. Яваандаа бүх таксигаа цахилгаан хөдөлгүүртэй болгох юм байх. Метро 11 чиглэлд 3-5 минутанд шурт шурт гээд л, их тохитой цэвэрхэн, гэвч өнөө цыган хулгайчдаас цүнх сав, хармаа хотоо сайн хямгадаарай. Бидэн хоёх нь нарлаг сайхан өдөр байсан болохоор Sagrada Familia-ын үүднээс дугуйтай тэрэг хөлөглөөд, франц залуугаар тайлбарлуулаад 2 цаг Барса хотын булан тохойг нэгжиж үзсэн шиг явсан. 5 сая хүн амтай энэ том хотод авто машин цөөхөн, тэр түгжрэл гээч юм энд бараг алга, ажлын өдөр гэхэд машин зам эл хуль болохоор дугуйтай явахад ямар сайхан дуу чимээ багатай амар тайван явсан гээч. Эндээс хот төлөвлөлт, тээвэр зохицуулалт гэдэг чинь харагдах юм.

Дашдондогийн Сувд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.