Японы сумогийн 71 дэх аварга М.Анандыг НИТХ-ын дарга хүлээн авч уулзлаа

Twitter Print
2014 оны 06-р сар 02-нд 09:40 цагт
Мэдээний зураг,

НИТХ-ын дарга Д.Баттулга 6 сарын 1-нд Японы сумогийн 71 дэх их аварга Мангалжалавын Анандыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.  Анх 16 настайдаа сумод барилдах хүсэлтээ илэрхийлэн захидал бичсэнээр Японыг зорьж, 13 жилийн дараа их аварга цол хүртсэн тухайгаа М.Ананд ярилаа. Тэрээр нийслэлийн Баянгол дүүргийн иргэн юм байна.

НИТХ-ын дарга Д.Баттулга, “Нийслэлийн унаган иргэн Японы сумогийн дэвжээнд амжилттай барилдаж их аварга цол хүртсэнд баяртай байна. Цаашид олон сайхан барилдаанаар нийслэлчүүдээ баярлуулж, амжилтаа улам баталгаажуулахыг хүсэн ерөөе. Бид сумогийн дэвжээнд ид хаваа гайхуулан барилдаж байгаа Монгол хөвгүүдээ харан бахархаж суудаг.

Тиймээс их аварга цол хүртсэн Монголын сумочдоо хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүлдэг. Та бүхэнд нийслэлийн зүгээс  дэмжлэг хэрэгтэй бол  бид туслахад бэлэн байна“ гэлээ.

Японы мэргэжлийн сумогийн Жүрёогоос дээш зиндаанд Монголоос 24 бөх барилдаж байгаа юм байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.