Голын усанд сэлэхгүй байхыг анхааруулж байна

Twitter Print
2014 оны 06-р сар 02-нд 10:37 цагт
Мэдээний зураг,

Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороотой байх тул үер усны аюулаас сэрэмжилж, гол усанд сэлэхгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна. Мөн 28-36 градус дулаан байх тул иргэд голын эргээр амарч сэрүүцэхийг илүүд үздэг. Энэ нь иргэдийн амь насанд аюул учруулж болзошгүй тул Нийслэлийн иргэд Туул голын хавиар усанд орж, сэлж болохгүйг сэрэмжлүүлж байна.

Өнгөрсөн сарын 29-нд Жанжин клубын урд төмөр зам гараад хуучин карьерт усанд сэлж байсан 13 настай эрэгтэй хүүхэд усанд осолдож амиа алджээ. Иргэдийн урьдчилан сэргийлэх үүднээс Туул голын эрэг дагуу цагдаагийн эргүүл ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мөн голын эргээр анхааруулах самбар тавьсан газруудад иргэд онцгой болгоомжтой байх хэрэгтэй. 

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.