Баянхошуунд ногоон байгууламж бүхий амралтын газар байгуулжээ

Twitter Print
2014 оны 06-р сар 02-нд 09:36 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын алба, иргэдтэйгээ хамтран  “Хөгжил бидний ирээдүй” оршин суугчдын бүлэг байгуулан ногоон байгууламж бүхий иж бүрэн цогцолбор амралтын талбайг Баянхошуунд байгуулжээ. “Сонгинохайрхан дүүргийн хувьд гэр хорооллын эзлэх хувь өндөр, хүүхэд хөгшид нарлан сууж, чөлөөт  цагаа өнгөрөөх тохижуулсан талбай бараг байдаггүй. Харин хүүхдийн баярын өмнөхөн хүүхдийн тоглоомын талбай, амралтын сүүдрэвч, савлуур, модон жижиг гүүр зэргийг барьж өгсөнд  баяртай байна гэж СХД-ийн 7-дугаар хорооны хүүхдүүд ярьж байна.

Уг тоглоомын талбайн хогийг иргэдийн оролцоотойгоор цэвэрлэсэн бөгөөд ногоон байгууламж бүхий талбайгаа цаашид харж хамгаалан, арчилж тордоно гэдгээ тус хорооны иргэд хэлж байлаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.