Шинэ ерөнхийлөгч цэргийн дарангуйлал үзүүлээгүй гэж мэдэгдлээ

Twitter Print
2014 оны 06-р сар 02-нд 09:19 цагт
Мэдээний зураг,

Африк тивдээ улс төр, эдийн засгаараа тэргүүлэх байр суурьтай Египет улсын Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Энэ удаагийн сонгуульд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч асан А.Ф.Аль-Сити урьдчилсан дүнгээр ялалт байгуулжээ. Гэхдээ тэрээр цэргийн эргэлт хийж өмнөх ерөнхийлөгч М.Морсийг унагасан нь Холбоотны дургүйцлийг хүргэсэн байна. Мөн сонгогчдын ирц 37 хувьтай байгаа нь иргэд А.Ф.Аль-Ситиг дэмжихгүй байгаагийн нэг илрэл гэж олон улсын агентлагууд бичиж байгаа юм.

Сонгуулийн санал хураалтад Морсигийн “Исламын Ахан дүүс нам” оролцохоос татгалзсан ч гэсэн А.Ф.Аль-Сиси Египетийн 53 сая сонгогчид хандан саналаа өгөхийг уриалсан. Генерал аль-Сиси цэргийн эргэлт хийсний дараа “Исламын Ахан дүүс нам”-ын удирдагч нарыг баривчлан шоронд хорьж, бослого дэгдээсэн зарим гишүүдэд нь цаазаар авах ял оноосон. “Исламын Ахан дүүс нам” Генерал А.Ф.Аль-Сисийг шинэ дарангуйлагч гэж тодорхойлдог бол тэрээр өөрөө Арабын хамгийн олон хүн амтай улсад жинхэнэ ардчилал тогтохын тулд олон арван жил шаардлагатай гэж тайлбарлаж байна. Хэрэв тус улсад дахин цэргийн эргэлт гарах юм бол Холбоотны арми болох АНУ, Их Британи, Францын цэргүүд нэвтрэн орох болно гэдгийг Генерал А.Ф.Аль-Сисит анхааруулга өгсөн аж.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.