Хуванцар саванд хүнс хадгалахгүй байхыг сануулав

Twitter Print
2014 оны 06-р сар 02-нд 08:38 цагт
Мэдээний зураг,

НЭМХ-ээс хийсэн судалгааны болон МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хийгдсэн шинжилгээний дүнгээс энэхүү сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Иргэд хүнсний зориулалтын бус хуванцар саванд ундны ус, сүү, айраг зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалдаг. Энэ тохиолдолд хуванцар савны найрлага дахь хар тугалга болон бусад химийн бодисууд хүнсний бүтээгдэхүүнд тодорхой хэмжээгээр шилжиж, хадгалалтын хугацаа уртсах тутам шилжилтийн хэмжээ нэмэгдэж байгааг судалгаагаар тогтоожээ.

Уг бохирдсон хүнсээр дамжиж хар тугалга болон бусад химийн бодисууд хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, бусад эд эрхтэнд өвчлөл үүсгэх эрсдэлтэй байгааг сэрэмжлүүлж байна. 

“3”, “6”, “7” гэсэн тэмдэглэгээ кодтой болон тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг цаашид хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байх. “2”, “4” гэсэн тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг аль болох хэрэглэхээ багасгахыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.