Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулж буй спортын цогцолборын эхний хэсгийг нээлээ

Twitter Print
2014 оны 06-р сар 02-нд 08:31 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн санаачилгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2,7 га талбайд спортын цогцолбор байгуулж байгаа юм. Ерөнхий сайдын багцын хөрөнгөөс 5 орчим тэрбум төгрөг зарцуулж буй цогцолборын бүтээн байгуулалтын эхний хэсэг болох хөлбөмбөгийн талбай, 2,7 км дугуйн замыг өнөөдөр нээлээ.

Спортын цогцолбор талбайд удахгүй сагсан бөмбөг, газрын теннисний талбайнууд, гүйлт, цанын хосолмол зам нээгдэнэ. Ингэснээр нийслэлийнхэн гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газар болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн амарч зугаалах эрүүл орчноос гадна биеийн тамир, спортоор хичээллэх зориулалтын иж бүрэн талбайтай болох юм. 

Спортын цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг сонгон шалгаруулалтын дагуу "Бүрд", "Цагаан зам" зэрэг үндэсний компаниуд олон улсын стандартын дагуу гүйцэтгэжээ. Гүйлтийн замыг гэхэд дотоодод үйлдвэрлэсэн зөөлөн резинэн материалаар хийсэн учир хүүхэд багачуудын аюулгүй байдлыг бүрэн хангасан байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • hi

      (49.0.133.69) 2014-06-02 08:47
      • 0
      • 0

      Saihan medee baina. Ulsaa hugjuulehed oruulj bui hamgiin tom hurungu oruulaltiin negend gartsaagui ene orno. Ta buhend amjilt husie.

      Хариулах