Хятадын коронавирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгост илэрчээ

Twitter Print
2020 оны 01-р сар 20-нд 20:23 цагт
Мэдээний зураг,

Хятадын Ухань хотоос Сөүлийн Инчоны нисэх буудалд зорчиж ирсэн Хятад улсын иргэн 35 настай эмэгтэйгээс  САРС-ын төрлийн коронавирусын халдвар илэрчээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих байгууллагаас зарласан байна.  

Тус эмэгтэйд өндөр халуурах шинж тэмдэг илэрч байсан бөгөөд түүнийг тусгаарлан эмчилгээ хийж байгаа аж. Мөн түүнтэй хамт онгоцонд зорчсон иргэд, нисэх багийн гишүүдийг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулж эхэлжээ. Хятадын Ухань хотод анх илэрсэн коронавирусын халдвараар Японд нэг, Тайландад 2 хүн өвчилжээ.

Эх сурвалж: channelnewsasia.com; YTN tv news

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.