Биеийг хүчиллэг болгодог хоол хүнснээс яагаад зайлсхийх, бага хэрэглэх хэрэгтэй вэ

Twitter Print
2020 оны 03-р сар 30-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Олон янзын өвчин халдвараас урьдчилан сэргийлэх арга бол хүн бүр өөрийн биеийн дархлааг сайжруулах явдал гэдгийг бүгд мэднэ. Үүнд нэмэр болгох, санаа өгөх зорилгоор энэ бичвэрийг бичлээ. Монгол эм тангаа зохих зааврын дагуу хэрэглэх нь ойлгомжтой. Бас ариун цэвэр, хувийн сахилга батыг сахих нь зүй ёсны хэрэг. Гол хэлэх гэсэн зүйл маань дархлааны талаар энгийн үгээр гол ойлголтыг өгөх юм.

Дархлааны систем хэвийн, сайн байх гол нөхцөл нь биеийн хүчил шүлтлэгийн тэнцвэрт харьцаа хэвийн байх явдал юм. Энэ байдлыг алдагдуулдаг гол хүчин зүйлс нь стресс, эрүүл бус хооллолт, хоол боловсруулах замын элдэв эмгэг, өвчлөл эдгээр болно. Мэдээж ердөө энэ хэдхэн шалгаан биш л дээ. Гэхдээ хамгийн ихээр тохиолддог нь гэдэг утгаар хэллээ. За дээрх шалтгаануудаас үүдэн бие хүчиллэг болдог. Өөрөөр хэлбэл цус хүчилжинэ.

Эхний бас хамгийн хүчтэй шалтгаан нь стресс юм. Энэ бол маш том сэдэв бөгөөд маш олон янзын аргаар стресс тайлах, зайлсхийх боломжтой. Энгийн бас үр дүн сайтай нь хөдөлгөөн, дасгал юм. Хөдлөхийн тулд л бие маань байгаа гэж бодож өөрийгөө дайчлах хэрэгтэй. Бас бясалгал, эерэг хандлага зэрэг зуршилтай болох нь ашигтай.

Мөн биеийг хүчиллэг болгодог хоол хүнснээс зайлсхийх, аль болох бага хэрэглэх. Архи тамхи, бүх төрлийн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, лаазалсан бүтээгдэхүүн, компот, газрын давсалсан самар, газтай газгүй ундаа, мах махан бүтээгдэхүүн зэрэг нь энэ жагсаалтыг тэргүүлдэг.

Always Feel Tired? It's Probably Because Your Body Is Too Acidic ...

Мөн юугаар хүнслэх тухай мэдэх нь чухал ч түүнийг хүлээж авч боловсруулдаг хоол боловсруулах эрхтний чадвар, эрүүл байдал нь түүнээс дутахааргүй чухал байдаг. Товчдоо ходоодны хүчил байх хэмжээндээ байж чадаж гэмээ нь идсэн уусан хоол бүрэн шингэж биед хэрэгтэй шимээ өгдөг. Эс бөгөөс дутуу шингэж боловсорсон бүтээгдэхүүн цус хүчилжих, дархлаа сулрах, автоиммуни, хавдар зэрэг бүхий л өвчний эхлэл болдог. Бас бүдүүн нарийн гэдэсний микрофлора (биед хэрэгтэй эрүүл бичил биетний иж бүрдэл) эрүүл байх нь бас чухал. Түүнийг дарангуйлдаг гол зүйл бол замбараагүй антибиотик хэрэглээ, хэт их чихэрлэг бүтээгдэхүүн, цагаан гурилан бүтээгдэхүүн болно.

Бас цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хангалттай сайн байх шаардлагатай. Иймээс өрөө тасалгаандаа агаар оруулах, агаарт алхах нь дархлаагаа сайжруулж бна гэсэн үг. Хөдөлгөөн дасгал нь цус тунгалагийн эргэлтийг сайжруулж, цусыг залуужуулдаг. Ходоод, хоол боловсруулах замын эрүүл, чадамжтай байдал хэрхэн хоолоо идэж байгаагаас, өөрөөр хэлбэл хэр сайн зажилж сурснаас хамаардаг. Зажлахын тулд шүдний эрүүл ахуй заавал дурдагдана.

Ходоодны хүчил хэр сайн байна вэ гэдгийг гэрийн нөхцөлд, хүнсний содын тусламжтайгаар хийх боломжтой. Зарим нөхдүүд нэлээн дээхнэ бичиж бсныг санаж бгаа бх.

Мөн биеийн дулаан, илч сайтай хүмүүс тэр бүр ханиад томуу тусаад байдаггүй. Иймээс бээрэг, биеийн илч, гал муутай хүмүүс илчийг нэмэхэд анхаарах хэрэгтэй.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.