Төрийн албан хаагчдын дундаж цалин 1 сая 70 мянга болж нэмэгдэнэ

Twitter Print
2020 оны 01-р сар 02-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Засгийн газраас 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс төрийн бүх албан хаагчдын цалинг найман хувь нэмэхээр шийдвэрлэсэн. 

Засгийн газар сүүлийн 3 жилийн инфляцийн дундаж өсөлтийг 8 хувиар тооцож, жил тутам 72 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэсэн бөгөөд ингэснээр төрийн албан хаагчдын дундаж цалин 1 сая 70 мянган төгрөг болж байна.

Улсын хэмжээнд 200 мянган төрийн албан хаагч, 300 мянган иргэн тэтгэвэр авдаг. Цалин нэмэгдэхэд үнэ өсдөг гэх шүүмжлэл байдаг. Өмнөх жилүүдэд цалин тэтгэврийг эдийн засгийн тооцоо судалгаагүй огцом 20-30 хувиар нэмж байсан учир өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг байв. Харин энэ удаа цалин, тэтгэврийг инфляцийн дундаж өсөлттэй уялдуулан нэмсэн учир үнэ өсөх эдийн засгийн үндэсгүй хэмээн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас тайлбарлалаа. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.