Галын илчээ тэтгэж, хаван өвчнөөс урьдчилан сэргийлье

Twitter Print
2020 оны 01-р сар 20-нд 09:02 цагт
Мэдээний зураг,

Хүний биеийн галын илч, тэр дундаа ходоодны галын илчийг доройтуулснаар элэгний цус төлжүүлэх тунгалаг цөвийн үйл ажиллагаа алдагдаж, энэ нь хаван өвчний анхдагч шалтгаан болно.

Хаван өвчнийг үүсгэх олон нөхцөлүүдийн дотроос сүүлийн үед хүмүүс “биеэ цэвэршүүлж байна”, “өтгөнөө гаргаж турна” хэмээгээд өдөрт олон литр ус тэр дундаа цэвэршүүлж савласан хүйтэн усыг шууд хэрэглэж байгаа нь хаван үүсгэх зонхилох шалтгааны нэг болж байна.

Их хэмжээний хүйтэн ус нь хүний биеийн галын илчийг багасган доройтуулж бүх биед сарнисан хаван үүсгээд зогсохгүй, ходоод, бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж олон төрлийн өвчнийг үүсгэж байна. Иймд та галын илчээ дарангуйлахгуйн тулд усыг буцалгаж, халуун бүлээнээр нь хэргэлэхийг зөвлөж байна. Нэг удаагийн хооллолтын хоол, ундны харьцаа нь 1/3 нь шингэн уух зүйл, 2/3 бүхэл хоол байна. Ялангуяа 30 наснаас эхлэж хүний биеийн галын илч аажмаар доройтдог гэдгийг анхаараарай.

МАНБА ДАЦАН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ЗӨВЛӨХ ЭМЧ, АУ-Ы ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.ОДОНЦЭЦЭГ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.