Галт уулын дэлбэрэлтийн улмаас 5 хүн амь үрэгдэж, 8 хүн сураггүй алга болжээ

Twitter Print
2019 оны 12-р сар 10-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Шинэ Зеландын Вайт Айленд арал дээрх галт уул дэлбэрсний улмаас 5 хүн амь үрэгдэж, 8 хүн сураггүй алга болоод байгаа тухай Шинэ Зеландын цагдаагийн албанаас мэдээлжээ.

Аврагчид галт уулын дэлбэрэлтэд өртсөн 34 иргэнийг аварсан ба тэдгээрийн 31 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэнээр амиа алдсан 5 иргэний 3 нь Австралийн иргэд байсан байж болзошгүй аж Сураггүй алга болсон болон эмнэлгийн тусламж авсан иргэдийн дунд АНУ, БНХАУ, Малайз, Шинэ Зеландын иргэд байсан байна.

Вайт Айленд арал дээрх идэвхтэй галт уул нь жуулчдын очих дуртай газруудын нэг бөгөөд жилдээ тус арлаар 10 мянган жуулчид зочилдог байна. Галт уул дэлбэрэх үед галт уулын тогоон дотор жуулчид явж байсан ба галт уулын дэлбэрэлтээс амь үлдсэн иргэдийг завь болон нисдэг тэрэгний тусламжтайгаар аварчээ. Вайт Айленд арал дээр үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас аврах багийнхан сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулах боломжгүй байгаа аж.

Түүнээс гадна эрэн хайх ажиллагааг арал дээрх нөхцөл байдал аюулгүй болсон цагт л эхлүүлнэ гэдгийг ч онцолжээ Даваа гарагийн өдөр Вайт Айленд арал дээрх галт уул дэлбэрэх үед тус арал дээр нийт 47 хүн байсан болохыг Шинэ Зеландын цагдаагийн албанаас мэдээлжээ.

13 feared dead in New Zealand volcano eruption зурган илэрцүүд

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.