Сайжруулсан түлш борлуулах цэгийн ажилтан “Тавантолгой түлш” ХХК-ийн орлогоор машин авч унажээ

Twitter Print
2020 оны 01-р сар 19-нд 16:29 цагт
Мэдээний зураг,

Чингэлтэй дүүргийн 12 хорооны нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш борлуулалтын цэг ажиллуулж байсан иргэн О өнгөрсөн намраас хойш борлуулсан түлшнийхээ тооцоог хийлгүй явсаар 16.5 сая төгрөгийн өр үүсчээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр хотын ерөнхий менежер Т.Гантөмөр тус айлд очиж, гэрийн эзэн болох Б-тэй уулзсан байна. Тэд өр төлбөрийнхөө 3 саяыг нь өнгөрсөн долоо хоногт өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө өндөр цалинтай ажилд орсныхоо дараа бага багаар төлнө гэх тайлбар хэлсэн аж.

Харин Тавантолгой түлш ХХК-ийн бүтээгдэхүүний орлогыг юунд зарцуулсан тухайгаа машин аваад буцааж зарсан гэж тайлбарлажээ. Хотын Ерөнхий менежер болон Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Алтангэрэл, Чингэлтэй дүүргийн 12-р хорооны Засаг дарга, Хэсгийн ахлагч нар нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж дахин 7 хоногийн хугацаа өгсөн байна. Харин энэ хугацаанд төлбөрөө барагдуулахгүй бол хууль шүүхийн байгууллагад асуудлыг хүргүүлэхээ мэдэгджээ.

Т. Гантөмөр-н зураг.

Түлшний борлуулалтаас олсон орлогоор дэлгүүрийнхээ барааг эргэлдүүлж байжээ

Мөн хэд хэдэн борлуулалтын цэгийг ажиллуулж байсан иргэд түлшний борлуулалтын мөнгөөр дэлгүүрийнхээ барааг татан борлуулж байсан нь илэрчээ. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш борлуулдаг иргэн Л.Энхтөрийн борлуулалтын цэг нь Таван толгой түлш ХХК-д намраас хойш 5.7 сая төгрөгийн орлогыг нь өгөөгүй байна. Иргэн Л.Энхтөр одоогоор БНСУ руу явсан гэх бөгөөд түлш борлуулалтын орлогыг хүнсний дэлгүүрийн барааны эргэлтэд оруулсан байжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш борлуулдаг иргэн С.Хандмаа нь СБД-ийн 14-р хороонд мөн борлуулалтын цэгтэй, давхар 8 нэрийн дэлгүүртэй бөгөөд өнөөдрийн байдлаар Таван толгой түлш ХХК-д 23,000,000 төгрөгийн өртэй болсон байна.

Т. Гантөмөр-н зураг.

Энэ мэтээр түлш борлуулах цэгүүдийг ажиллуулж буй иргэдийн буруутай үйл ажиллагааны улмаас тус цэгүүдэд шахмал түлш очихгүй удааширч, түлшний хомсдол үүсэх нөхцөл байдал үүсчээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (139.5.218.174) 2020-01-20 16:52
      • 0
      • 0

      Yamar muuhai humuus vee

      Хариулах

    • Zochin

      (202.126.89.157) 2020-01-20 14:43
      • 0
      • 0

      dor door n totsoo hiij ybahgui nibo narin bc buruu bn sh de

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.49) 2020-01-20 14:09
      • 0
      • 0

      Uls turchid ni uuj idej togloj xanaxgui bxd baritsaj bgm xaxaxa

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.108) 2020-01-20 14:00
      • 0
      • 0

      Davarsan har pizda ve iim har amia bodson lalaruudiig shuud yllah heregtei shde archaagvi gulguntsuruud

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.128) 2020-01-20 08:32
      • 1
      • 0

      tomchuul ni heden say terbumaar idej zavshij boldog unen maraalgui niigem

      Хариулах

    • Зочин

      (82.132.223.114) 2020-01-20 05:06
      • 0
      • 1

      ... ireh namraas hoish borlyylsan... gene ee. Setguulch ee mongol helnii durem asuudaltai baina uu? Ireh namar bish ongorson namar bailgui!!!!!!. DURAK setguulch mergejildee even suugaach.

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.108) 2020-01-20 14:01
      • 0
      • 0

      Chi uuruu zuw bich even bish ezen gedgiimshdee haha

      Хариулах

    • hehe

      (49.0.133.85) 2014-05-31 17:06
      • 0
      • 0

      Ehleed bi huuhed toruulehgui baihiig anhaaruulj baina gej unshaad. yagad ene udur huuhed mendelj bolohgui yum boloo gej ih gaihsan. bodvol ene udur tursun udruu temdegleh huuhduuded yanz buriin asuudal ersdel bii boldog yum bolov uu gej bodohod hurlee hehehe. tegsen tooruuleh gedeg ug baij.

      Хариулах