Ц.Ганцэцэг: Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг сарын 42 мянган төгрөгөөр тооцож нөхөн төлнө

Twitter Print
2019 оны 12-р сар 31-нд 13:41 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Уг хуулийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт,судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа. 

-Ирэх оноос хэрэгжүүлж эхлэх хуулиар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хэдэн оны тэтгэврийн даатгалын шимтглээ нөхөн төлөх боломжтой вэ?

-15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжинэ.

-Тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлснөөр иргэдэд ямар шинэ боломж бүрдэх вэ?

-Тэтгэврийн даатгалын шимтгэл төлснөөр иргэн гурван төрлийн тэтгэвэр авах боломжтой болно. Нэгдүгээрт, өндөр насны тэтгэвэр. Тодруулбал, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчин байсан 55 настай эрэгтэй, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчин байсан 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой. Хоёрдугаарт, тахир дутуугийн тэтгэвэр буюу өвчин, ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан иргэн тэтгэвэр тогтоолгох боломжтой юм.

Хуулиар хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнөх гурван жил тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлсөн байх ёстой. Гуравдугаарт, тэтгэвэр тогтоолгосон иргэн нас барсан тохиолдолд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд буюу хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах боломжтой. Тодруулбал, иргэн нас барахынхаа өмнө 3 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгодог юм.

-Иргэн сард хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх шимтгэл төлнө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар тогтоосон. Тиймээс иргэн нэг сард 42 мянган төгрөг төлөх юм.

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгийг хэрхэн нотлох вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж ямар хүнийг хэлэх талаар нарийн зааж өгсөн. Тухайлбал, малчин гэж малынхаа ашиг шимээр жилийн дөрвөн улиралд амьжиргаагаа залгуулдаг иргэнийг хэлнэ. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж жижиг бизнес эрхэлдэг, татварын албанд бүртгэлтэй хүнийг хэлэх юм. Малчдын хувьд, мал маллаж байсан гэдгийг нотлох үндсэн баримт нь малын тооллогын бүртгэл буюу А данс. Гэтэл малчдын А данс сумынхаа архивт байхгүй тохиолдол олон гардаг. Тиймээс ХНХ-ын сайдын тушаалаар Малчнаар ажилласан жилийг тодорхойлох орон тооны бус зөвлөлийг сум бүрт байгуулсан. Энэ зөвлөл А данс нь олдохгүй байгаа иргэдийн “Малчин” үнэмлэх, баярын бичиг, жуух, “Сайн малчин”-ы батламж зэрэгт нь тулгуурлан малчин гэдгийг нь нотлох юм.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн мэдээлэл Татварын ерөнхий газарт бий. ТЕГ-аас энэ хуульд зориулан тусгай мэдээллийн сан үүсгэх ч боломжтой гэсэн. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгчийг татвар төлсөн байдлаар нь тодорхойлох юм. Уг асуудлыг Засгийн газрын батлах журмын төсөлд тусгаж байгаа.

-Хуульд хэдэн иргэн хамрагдах боломжтой талаар судалгаа гаргасан уу?

-Улсын хэмжээнд тэтгэврийн насанд ойртсон малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 88 мянган иргэн байна. Энэ хүмүүс хамрагдах боломжтой.

-Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан уу?

-Тэтгэврийн даатгал нөхөн төлөх журмыг Засгийн газар батална. Одоогоор журмын төслийг боловсруулж байгаа бөгөөд энэ сард багтаан батлах юм. Энэ журмаар нийгмийн даатгал нөхөн төлөхөд бүрдүүлэх материалын жагсаалтаас эхлээд бүх харилцааг нарийн зохицуулах юм. Мөн НДЕГ тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх өргөдлийн маягтыг батална. Журмыг баталсан даруйдаа холбогдох төрийн байгууллагуудын цахим хуудсаар дамжуулж, нийтэд мэдээлэх болно.

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ идэвхтэй төлдөг үү?

-Нийгмийн даатгал нь албан журмын болон сайн дурын гэсэн хоёр төрөлтэй. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийг сайн дурын даатгалд хамруулдаг. Улсын хэмжээнд 170 мянган хүн сайн дурын даатгалд даатгуулснаас 45 мянга нь малчин.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр иргэдэд ямар боломж бий болдог вэ?

-Нийгмийн даатгал төлснөөр зөвхөн тэтгэвэр тогтоолгодог гэх ойлголт бий. Гэхдээ Нийгмийн даатгал үндсэн таван төрөлтэй. Үүнээс дээр дурдсан өндөр насны болон үйлдвэрлэлийн ослын даатгалыг 418 мянга гаруй иргэн сар бүр авч байна. Тэтгэмжийн даатгалд даатгуулснаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах юм. Өвчин тусаад удаа дараа эмнэлэгт хэвтсэн бол шимтгэл төлсөн хугацаагаар нь тооцоод 66-132 өдрийн тэтгэмж авах боломжтой. Мөн жирэмсний амралтын тэтгэмж авна. Жирэмсэн байх үед хоёр сар, амаржсаны дараа хоёр сарын тэтгэмж авна. Тухайлбал, сарын 500мянган төгрөгийн цалинтай хүн дөрвөн сарын цалингийнхаа 70 хувь буюу 1.4 сая төгрөгийн хоёр хувааж авах юм. Ирэх оноос жирэмсэн эхийн тэтгэмжийг 100 хувь олгодог болно.

Ингэснээр 500 мянган төгрөгийн цалинтай эмэгтэй жирэмсэний тэтгэмжид нийт 2 сая төгрөг авна гэсэн үг. Түүнчлэн жирэмсний амралттай байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн тохиолдолд тэтгэмжээ авах боломжтой болж байгаа. Мөн нас барсан тохиолдолд ар гэрийнхэн нь нэг сая төгрөгийн оршуулгын тэтгэмж авах боломжтой юм. Үүнээс гадна үйлдвэрлэлийн ослын тэтгэмж гэж бий. Малчин мал хариулж байгаад мориноосоо унах, өвлийн хүйтэнд гар, хөлөө хөлдөөх үед сумынхаа орон тооны бус зөвлөлөөр үйлдвэрлэлийн осолд орсныг тодорхойлуулаад тэтгэмж авна. Нарантуул зах дээр бараа зардаг иргэн барааныхаа тэргийг түрж яваад хальтирч гэмтсэн тохиолдолд мөн л дүүргийнхээ зөвлөлд хандаж, тодорхойлолт гаргуулан тэтгэмж авах боломжтой.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • erdenee

      (103.229.121.24) 2019-12-27 14:51
      • 0
      • 0

      grupped olon jil halamjiin tetgewer awdag.nas ni bolohoor her ih mungu awah be.Nemuuleh yamar zam bn.

      Хариулах

    • Зочин

      (103.212.117.148) 2019-12-25 19:10
      • 0
      • 0

      naand san chin hurehgui bgaan bish uu? ingej chadahgui baij tsatsah yamar hereg bnaa. Malchin chin 90 onoos hoish oorsdiin ashig orlogooroo ami zuuj bgaa, za daa ter tatvar tulsun huviaraa erhlegch ch gej barag bhgui bailgui dee

      Хариулах

    • Давааням Одхүү

      (202.9.46.252) 2019-12-24 20:59
      • 0
      • 2

      Цалингийн доод хэмжээ тэтгэвэр авдаг 4 хүүхэдтэй тэгвэл хүүхэд бүрийн тоогоор 1,5 жил нэмэгдэнэ..гээд байгаа тэгвэл улсад ажилсан 20 жил дээр доод тал нь 6 жил нэмэгдвэл тэтгэвэрийн доод түвшин 320000 маань нэмэгдээд хэд болох вэ

      Хариулах

    • Bor zurheeree yavaa negen

      (175.223.27.111) 2019-12-23 22:42
      • 0
      • 0

      MAN-Uneheer l ard irgedee nuhun tuluuleh gej bgaa bol Ardchilsan nam shig l buh irgeddee adilhan bolomj olgochihooch. Mongoliinhoo bayalagiig zov zartsuulj chadah avaas Niigmiin daatgaliin aldangi bol uy ch bish baimaar.Ter baitigaig niilj idcheed ard tumend ogoh geheer l baahan aldangi zovlon yarisan ediin zasag yarisan darga nar.

      Хариулах

    • Зочин

      (202.9.47.29) 2019-12-23 18:51
      • 1
      • 0

      Нас хүрэх боловуу дундаж насаа бодолцоорой хүнд ажил хөдөлмөр эрхлэгчдээ хүнд нөхцөлд амьдарч байгаа бүх монголчуудаа

      Хариулах

    • Zochin

      (192.82.77.34) 2019-12-23 12:24
      • 0
      • 0

      Sariin 42r bodoh arai dendenee ene bl ard irgeded hohiroltoi garsan shiidver bn muusain novshnuud jil jilde ymar bsnar n toluulj bodlguimu ene ih mongo tgd haashaa yund zartsulagdahu tet hamtiin tetgevere shiideech huuhdiin toogoor jil tootsoho heregjulech

      Хариулах

    • Зочин

      (5.136.4.132) 2019-12-22 18:29
      • 0
      • 0

      Энэ хүмүүсийн бичсэнийг уншихад сонин юмаа.урьд тэр олон жил сайн дураараа хамгийн багаар ч гэсэн төлж байхгүй яасан юм бол.хэнд ялархаад бдг юм бэ.юм л бол ард түмнээ бодохгүй ч гэх юм.та өөрийгөө үр хүүхдээ бодохгүй яасан юм бэ.хэзэн осол орохоо яаж мэдэхийн гэнээ тэрийг чинь хэн ч мэдэхгүй болохоороо л даатгал.төлдөгийн

      Хариулах

    • энхээ

      (182.160.0.250) 2019-12-22 05:52
      • 0
      • 0

      Сарын 42000 гэж маш их мөнгийг төлж чадах юм уу? С.Эрдэнэ зөв хууль гаргаж байжээ. МАНгарууд ард иргэдийг чангалж байна шүү. Тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нь авах хэрэгтэй МАНгаруудаа.

      Хариулах

    • Д. Батсүрэн

      (66.181.178.98) 2019-12-22 05:16
      • 1
      • 0

      Би 2008 онд тэтгэвэрт гарсан хүн. Татварт бүртгэлтэй ХХК-тай. Энэ хугацаанд тайлан болон НДШ төлж зарим үед 0 тайлан гаргаж байсан. Гэвч энэ хугацаанд өөртөө нэг ч удаа НДШ төлөлгүй явж жил бүр тэтгэврээ нэмүүлэх боломжоо алджээ. . Энэ 11 жилийн НДШ нөхөн төлж тэтгэврээ нэмүүлж болно биз дээ. Гэвч тухайн тухайн жилийн цалингийн доод хэмжээгээр төлөхгүй бол дааж давахын аргагүй нөхөн төлөлт гарч байгааг одоогийн гарах журмандаа анхааран үзнэ үү?

      Хариулах

    • Зочин.

      (202.126.89.69) 2019-12-22 08:47
      • 0
      • 0

      11 жилийг нөхөж төлөөд ашиггүй дээ. Миний бодлоор энэ хууль хэрэгтэй хууль юм шиг санагдаж байсан боловч цалин доод хэмжээг тухайн нөхөж төлөх онуудын цалингийн доод хэмжээгээр биш шинээр нэмэгдсэн буюу сарын 42000 гэвэл хэт өндөр бөгөөд иргэдэд дарамттай байна.Энэ хууль нь тэтгэвэрийн насанд дөхсөн иагадгүй огт татвар төлдөггүй байсан малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчидэд бол өгдөр зардалтай ч гэсэн хэрэгтэй байх. Харин нэгэнт тэтгэвэрээ тогтоолгочихсон танд тэтгэвэр нэмэгдээд нэмэгдээд ядаж сарын тэтгэвэр дээр чинь 42000 нэмэгдэж байгаа юу. Нөхөж төлсөн энэ их мөнгөө буцааж авч амжхан уу. Эсвэл магадгүй банкинд хадгалчаад сар сард нь хүүгийн аваад байвал нэмэгдэх тэтгэвэрээсээ өндөр авч мэднэ. Муугаар бодход хэзэж нэгэн цагт хорвоогийн мөнх бусыг үзхэд ар гэрт чинь олдож ажилд явдалд чинь тус нэмэртэй. Ар гэр чинь боломжтой бол асрамжийн газар өгнө гээд гэрээсэлчихвэл ядарсан хэдэн хүүхдэд буян болно. Тооцоод үзэлдээ 11жил × 12сар= 132 сар болно. 132сар х 42000= 5.544.000 төгрөг

      Хариулах

    • Зочин

      (43.228.128.134) 2019-12-23 10:41
      • 0
      • 0

      харин тийм, нөхөж төлж чадах боломжтой хүн маш цөөхөн. Ганцхан жил нэмүүлэхийн тулд 500 мянган төгрөг төлөх боломжтой хүн хэр олон бол

      Хариулах

    • Зочин

      (202.9.47.21) 2019-12-21 17:31
      • 0
      • 0

      Энэ сэтгүүлчид яахаараа олигтойхон бүрэн дүүрэн асуучихав чаддаггүй юм бэ...гадаадад ажилж амьдарч байсан татварт бүртгэлгүй хүмүүс яах вэ гээд асууж болно доо

      Хариулах

    • jargal

      (66.181.161.56) 2019-12-21 12:38
      • 0
      • 2

      1990onoos2000 ond 1ydaa nohon tolson end tolson humuus dutuu jile dahin tolj boloh uu

      Хариулах

    • Zochin

      (192.82.76.240) 2019-12-21 08:25
      • 0
      • 0

      Sain duriin daatguulagchid yah ym be

      Хариулах

    • Зочин

      (64.119.24.46) 2019-12-21 00:45
      • 0
      • 0

      ene ymar teneg ard irgedee yalgavarlan uzsen shiidel be.Heden ond nohon toloogui bsanaa tolohod tuhain jiliin hodolmoriin dood hemjee hed bsanaar bodoj toluulj boldoggui yumu..Huviaraa ni zaaval tatvar tologch bh stoi gj ...Bolij uz...Hagas dutuu yum hj bhaaraa....

      Хариулах

    • зочин

      (150.129.140.22) 2019-12-21 00:01
      • 0
      • 0

      с.эрдэнэ сайдын ард түмэндээ ганц хэрэгтэй зүйл нь ндш ийг г нөхөн төлөлт хийлгэж билээ энэ компанит ажиллагаанд маш олон хүн хамрагдаж баярласан бх гэтэл чинзориг сайд гөлөн гөлөн гээд хагас дутуу ард түмнээ ялгаварласан хрёрын хооронд юм хийж бх юм жижиг бизнис хийгээд зах дээр зогсдог хүн татвар төлөгч биш бвал чи хохьчин болж му ын иргэн биш бна гэсэн үг чинзориг сайд гуай 2 ын хооронд үхээнц ажиллахаа болих хэрэгтэй чаддагт нь ажлаа өг

      Хариулах

    • S.batsaihan

      (203.91.115.39) 2019-12-20 20:51
      • 0
      • 0

      Sain baina uu omno 70ktushagad malchid 10jil ogood bsan ternigee awch chadagvi ni yana gsn vgvv my aaw yum bgaa yumaa

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.102) 2019-12-20 17:42
      • 0
      • 0

      Би нэг зүйлийг ойлогсонгүй хүн би хэдийд гэмтэж бэртэж.хэзээ осол аваат орж хэзээ үхэн гэж мэдэх юм вэ урь нь 3 жил заавал шимгэл даатгал төлсөн бх ёстой гэсэн бх юм тэгээд 1.2 төлөөд үхэх юмуу гэмтэж бэртвэл мөнгө олдохгүй гэсэн үг юмуу

      Хариулах

    • Нараа

      (66.181.161.22) 2019-12-20 16:37
      • 0
      • 0

      Би буруу ойлгоод байна уу уг нь нөхөж төлөхдөө тухайн үеийн цалинтай дүйцэх төгрөгөөр бодож нөхөж төлүүлнэ гээгүй билүү цаг нь болхоор шийд нь өөр гараад тэгээд сүүлиййн ганц нэг жил бол 42000 төлж болж байна өмнөх жилүүдийг ингэж төлөх арай л зохимжгү байнаа 2000 оны цалин одооны цалин арай л өөр байхдаа төлөлт нь ч өөр байх ёстой

      Хариулах

    • Зочин

      (43.228.128.134) 2019-12-23 10:42
      • 0
      • 0

      тийн ш дээ, ингээд төлж чадахааргүй боллоо

      Хариулах

    • Zochin

      (202.126.89.109) 2019-12-21 19:59
      • 0
      • 0

      Ug ni huuli ter veiin hufulmuriin hulsnii dood hemjee gej bsn yag uilchleh bolohooroo oorchlogdoh yum. Mungiig uursduu idsen yum bgaa biz

      Хариулах

    • Zochin

      (58.137.227.5) 2019-12-20 14:30
      • 0
      • 1

      Ard tumnee yaj shulj muljix uu argaa olood abchix umaa. Endees tulux chadbartai ni xed bilee. Tulj cgadaxgui bol xoxi chini um bndaa.

      Хариулах

    • зочин

      (202.9.46.3) 2019-12-20 13:52
      • 0
      • 2

      Өө зазо,Эрдэнэ,Ундармаа 2-н хулгайлсан мөнгийг ингэж нөхөж төлүүлэхээр шийдээ юу,нөхүүлэнэ гэж бгаан бол тухай тухайн жилийн хөд/хөлсний доод хэмжээгээр л төлөх ёсто биздээ

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.187) 2019-12-20 13:24
      • 0
      • 1

      Би ажиллаж байгаад хагалгаанд орж 2 жил группт ороод.группаас хасагдаад.одоо ажиллаж байгаа.2 жилийн группын даатгалын мөнгө нөхөж хийх үү? үгүй юу?

      Хариулах

    • Зулаа

      (202.55.188.89) 2019-12-20 12:57
      • 0
      • 0

      Сайн байна уу. Би 3 жил төлж байгаа сайн дурын ндш маш их хэрэгтэй шүү. Даанч дунд нь зарим нэг сарууд хаягдасан байгаам. Тэрийгээ бас одоогийнхоор 42.0 төлөх болохнээ. Би өөрийн гэсэн орлоггүй хүүхдийн 20 цалинтай 50 иа аваад л 43200төлөөд гар дээрээ бараг хоосон ирдэг штэ. Дээрээс нь хөнгөлттэй эмээ яагаад хасав хүүхэд ханиадны эм тан авах гэхэр үнэтэй арай юмаа.

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.37) 2019-12-20 12:26
      • 0
      • 1

      оо өөрсдөө ашигтайгаар хууль гаргажээ ард түмнээ ингэж ялгаж байхдаа яахав дээ ардчиллын хайраар ажилгүй болсон жил дутуу хүмүүс яахы тэтгэврт гарах насан дөхсөн жил дутуу хүмүүсээ нэг удаа харж үзмээр юмаа

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.228) 2019-12-20 11:51
      • 0
      • 1

      аймаар шулаачид, яаж мөнгө босгохоо үнэхээр гаогууд сайн бодож олоод хуульчилчих юмаа, тэтгэвэрийн даатгал төлөөд төлснийхөө хэдэн %-р тогтоодог билээ элдэв шалтаг олж хасаар байгаад өчүүхэн багаар л тогтдог юм байна лээ шд, зүгээр банканд хадгаламжид хийгээд байвал ядахдаа хүү нь гэж хэдэн юм нэмэгдэх байхдаа, хэдэн төг тэтгэвэр авах байх гэж горьдож сарын энэ өндөр дүнгээр нөхөж төлнө гэж ... бодох л хэрэгтэй шүү хүмүүсээ, дээдчүүл чинь мөнгө олдвол шууд л хуснадаа, нөгөө Эрдэнэ гээч нь нас барсан хүмүүсийн нэр дээр тэтгэвэр бодоод идэж гахай болтлолоо таргалсан гэх нь билээ, нэг иймэрхүү чорт

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.142) 2019-12-20 11:34
      • 0
      • 2

      Малчид малынхаа ашиг шимийг 100% өөрсдөө авдаг энэ ч гэсэн хувийн бизнес биз дэ яагаад малчид татвар төлөөгүй байж авдаг жижиг бизнесийнхэн татвар төлж байж хамрагдах ёстой юм бэ

      Хариулах

    • Отгонбаяр

      (66.181.161.62) 2019-12-20 10:42
      • 0
      • 1

      Одоо төсвийн байгууллагад ажилладаг. 1995-2000 онд ажилгүй байсан бол нөхөн төлж болох уу? Мөн цалингийн шатлалд ажилласан жилд тооцогдох уу?

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.131) 2019-12-20 10:01
      • 0
      • 1

      Тухайн жилийнхээ цалингийн доод жишгийн 10%иар төлөх хэрэгтэй ядарсан хүмүүс чадахгүй шүү дээ ард түмнээ бодох цаг болсон байхаа хүмүүсийнхээ амьдралыг судлах хэрэгтэй шүү өөрсөд шигээ бүү бод

      Хариулах

    • dorj

      (66.181.185.29) 2019-12-20 09:23
      • 0
      • 0

      Niigmiin daatgaliin shimtgel tulj baigaagyi hymyyst tom bolomj olgoj baigaa yum bna.

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.160) 2019-12-20 09:08
      • 0
      • 1

      тухайн төлөх жилийнх нь цалингийн доод хэмжээгээр төлөх нь зөвөө.Яах гэж дандаа нэг гараараа дэмжин нөгөө гараараа багалзуурдаж байдаг юм бэ.Уул нь өмнө тухайн жилээр нь харгалзуулан төлнө гэж байсан биш билүү

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.92) 2019-12-20 09:33
      • 0
      • 2

      Харин тийм. Нэг жил нөхөхөд 504000 төг 10 жил нөхөхөд 5040000 төг гэдэг чанга ш тээ. Аль болох нөхүүлэхгүй . Хэдэн мөнгөтэй баячуудад л зориулсан хууль болж дээ

      Хариулах

    • Цогоо

      (202.126.89.215) 2019-12-20 09:03
      • 0
      • 6

      Хамтын тэтгэвэрээ хэрэгжүүлээчээ тухайн жилүүдийн ханшаар төлүүлбэл яадгийн шударга бишүү

      Хариулах

    • Зочин

      (192.82.69.63) 2019-12-20 08:33
      • 1
      • 4

      Урьд онуудаа одоогийн мөрдөж бгаа цалингийн доод хэмжээ болох 420.0 10% 42.0 төгрөгөөр төлвөл арай л шударга биш бна.Нөхөн төлнө гсэн үгэндээ нийцэхгүй бна.Тухайн тухайн жилийнхээ цалингийн доод хэмжээгээр нөхөн төлөх ёстой биздээ.Хуулиа ойлгомжтой зөв тайлбарлаач.Бүх жилүүдийг 42.0төг өөр нөхөн тооцвол өгч чадахгүй шүүдэ.

      Хариулах

    • Гэр бүлийн 2 хүн төлж байгаад боломжгүй болж төлөхөө байсан он жилүүдийг тэр үеийн цалингийн хэмжээгээр нөхөн төлөхгүй одооны цалингийн хэмжээгээр төлбөл аймаар их мөнгө гарах нь ээ.Мөн энэ он жилүүдэд эхнэр нь ойрхон 3 н төрөлт дээр дандаа 1 сар дутуу төлөлттэй байна гээд жирэмслээд төрсний мөнгө нэг ч авч чадаагүй.Нөхөн төлбөл төрсний дараах мөнгө авч болох юм уу.Бас хувиараа хөдөлмөр эрхлэгч байхдаа татвар төлж байгаад төлөөгүй алгассан он жилүүдтэй хугацааг нь яаж бодох вэ.Тэр тухай асууж тодруулж өгөөч

      Хариулах

    • Зочин

      (202.55.188.45) 2019-12-20 06:26
      • 0
      • 2

      Oo nowsh yum daa

      Хариулах

    • zochin

      (45.16.177.74) 2019-12-20 05:35
      • 0
      • 0

      15nastai hvvhdedee abiya gej bodoj bsiin

      Хариулах

    • zochin

      (45.16.177.74) 2019-12-20 05:35
      • 0
      • 0

      15nastai hvvhdedee abiya gej bodoj bsiin

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.109) 2019-12-20 03:11
      • 0
      • 4

      Битий хуц хадгаламж нээгээд насны эцэст хүүгээ идээд байж байсан дээр

      Хариулах

    • Irgen

      (202.21.109.5) 2019-12-20 15:00
      • 0
      • 0

      Ter ni deer tsoolj uzehed in huugee idsen ni door bn Undarmaa Erdnees soo munguu avya

      Хариулах

    • брмаа

      (64.119.17.142) 2019-12-20 00:50
      • 0
      • 3

      хэдэн онуудад төлөөгүй бсанаа нөхөн төлөхөд тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлвэл шударга юм бишүү. ж нь 2000-2005 онд хэд бсан тэр төлбөрөөр төлүүлвэл зүгээр шүү дээ. нөгөө нд сангийн орлого нөхөх, бүрдүүлэх аргыг олж, ард түмнийг шулах нь дээ хөөрхий минь гэж. яасан ч арчиагүй төр вэ дэн

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.114) 2019-12-20 00:33
      • 0
      • 4

      малчин хүн ямар ч татвар төлөхгүй байсан ч ндшимтгэл нөхөж өгөөд эрт тэтгэвэрт гарна. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч нь заавал татвар төлөөд ндшимтгэл нөхөж өгөх юм байна. Хүн амаа ажил мэргэжилээр нь ялгаварлан гадуурхаж байгаа үндсэн хуулийн зөрчил явагдаж байна.

      Хариулах

    • Оюунаа

      (139.5.217.128) 2019-12-19 22:33
      • 0
      • 0

      Хэн нь хүн амын орлого төлдөг хэн нь төлдөггүй вэ

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.56) 2019-12-19 20:37
      • 0
      • 0

      Ene huuliin heregjiltiig huleej baisan olon hunii uram hugarsan baihaa. Gants 2 jil dutuu humuus l hamragdah baih

      Хариулах

    • Зочин

      (49.0.218.8) 2019-12-19 20:17
      • 1
      • 1

      Zochin niigmiin daatgal nohon tolhod tuhain jiliin hodolmoriin holholsnii dood hemjee hed baisan tituunii 10 huviar toloh bolomjtoi yu tegvel ih olon hun hamragdah bolomjtoi shuudee tuuneel odoogiin baidlaar toloh bol hund tusah baihdaa

      Хариулах

    • Tuya

      (202.126.88.218) 2019-12-19 16:37
      • 0
      • 2

      Ajilgui humuus hamragdahgui gsn ug uu

      Хариулах

    • Irgen

      (107.72.176.80) 2019-12-19 16:00
      • 0
      • 4

      Hamtiin tethevriig heregjyyleechee

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.61) 2019-12-22 01:09
      • 0
      • 0

      2000-2019 duustal tolj bolno biz irgen tyhain irgen 2000-2019 on hvrtelh ocson tarifaar tol vol sain bn da ternes 20jild 8568000 hezvv shvvdei

      Хариулах