Хятад улс Австралийн нүүрсний импортод хязгаарлалт хийж эхэлжээ

Twitter Print
2020 оны 10-р сар 13-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хэвлэлийн зарим эх сурвалжид Хятад улс Австралийн нүүрсний импортод хязгаарлалт хийж байгаа талаар мэдээлжээ. Австрали улсын зүгээс уг асуудалд анхаарал хандуулж учир шалтгааныг тодруулж байгаа юм байна.

Одоогоор Хятад улсын 2 гангийн үйлдвэрт импортоор авах нүүрсээ багасгах чиглэлийг Хятадын төр захиргааны байгууллагын зүгээс өгсөн бололтой. Гэвч энэ удаагийн хязгаарлалтын шалтгаан нь гадаад бодлогын хувьд шахалт үзүүлж байгаа ээлжит алхам байж болзошгүй.

Энэ оны эхний 9 сарын статистик мэдээллээс үзвэл БНХАУ-ын хувьд гангийн үйлдвэрлэл нь нэмэгдсэн боловч гангийн экспорт нь буурч, гадаад эрэлт нь саарч байгаа таагүй мэдээлэл бий. Оны эцэс 12-р сар гэхэд үнэхээр Хятадын гангийн үйлдвэрлэлийн борлуулалт, экспорт удааширсан эсэх нь илүү тодорхой болно.

Н.Энхбаяр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.